Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын ретинг өсөж, С.Эрдэнэ Ж.Батзандан нар ард түмэнд ТААЛАГДАХАА больжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-03

Улстөрчдийн судалгааны МЭК агентлагаас 2020 оны гуравдугаар сарын судалгааны дүнг танилцуулжээ. Нэг хэсэг нэрхүнд нь унаад байсан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр хүнд энэ сард өсөжээ. Тэрбээр төрийн тэргүүний хувьд БНХАУ-д хорио цээрийн үед айлчилж, тухайн улсад хүчтэй тархаад байсан Коронавирусийн халдварын эсрэг Монголчуудын сайн сайны дэмжлэг, илгээмжийг хүргэж, 30000 хонь өгөхөө амалсан нь нөлөөлжээ.

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд Засгийн газрын тэргүүний хувьд танхимын гишүүдээ чадварлагаар удирдаж, цар тахлыг цар хүрээг хумьж, эдийн засгийн хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь иргэдийн сэтгэл ханамжид нийцжээ.

Үйл ажиллагаа нь таалагддаггүй улстөрчдийг АН-ын дарга С.Эрдэнэ тэргүүлсэн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Батзандан нар удаалжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.93.175)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.