АНУ маскны тухай зөвлөмждөө өөрчлөлт оруулах тухай ярилцаж байна
Үйл явдал
/
2020-04-03

 Коронавирусын тархалт дэлхийн улс орнуудад маш хурдацтайгаар тархаж АНУ-д маш хүнд нөхцөл байдал үүсээд  байгаа. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп шинэ төрлийн корноавирусийг ханиад төдий гэж үзэж байсан бол одоо бодит том аюул тулгарсантай эвлэрч байгаагаа илэрхийлсэн.  Харамсалтай нь  АНУ одоо л  маскны тухай зөвлөмждөө өөрчлөлт оруулах тухай ярилцаж байна. Америкийн бүх иргэд маск зүүхэд эмнэлгийн байгууллагын эмч албан хаагчид маскны хомсдолд орох эрсдэлтэй гэнэ. Манай улсын эрүүл мэндийн яамнаас гэрийн нөхцөлд маск хийж зүүх тухай зөвлөмжийг өгч ажилласан. Монгол улс эхэн үед маскны хомсдолд орж, үнэ огцом нэмэгдсэн /одоо ч буураагүй байгаа/ хэдий ч өөрсдөө маскаа оёоод хэрэглэх нь гол шийдэл болсон харагдаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.