Хийн халаалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Газком ХХК-тай хамтарч ажиллана
Үйл явдал
/
2020-04-03

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 43, 62 дугаар тогтоол, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1377 дугаар захирамжийн биелэлтийг хангах ажлын хүрээнд төвлөрсөн дулаан, цахилгаан хангамжинд холбогдох боломжгүй улсын болон орон нутгийн өмчид үйлдвэрлэл, үйлчилгээ, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хороодын барилга байгууламжийг хийн халаалтад шилжүүлэх ажлыг гүйцэтгэхээр Газком ХХК-тай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан.

Төвлөрсөн цахилгаан, дулаан хангамжид холбогдох боломжгүй 100кВт-аас дээш халаалтын зуухтай гэр хорооллын сургууль, цэцэрлэгийг хийн халаалтад шийлжүүлэх ажлыг Азийн хөгжлийн банкны ТА9308 төсөл хөтөлбөрт хамрагдах замаар ISO14001:2004; ISO9001:2000; ISO 14001:2015 стандартуудын дагуу ГАЗКОМ ХХК хийж гүйцэтгэх юм.

Коронавирус (Ковид-19) халдварын тархалт дэлхий нийтэд өндөр, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулалтын асуудал түр хугацаагаар хойшлогдоод байгаа бөгөөд өнөөдөр уг ажлыг эрчимжүүлэх чиглэлээр Газком ХХК-ын удирдлага, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Зураг төслийн хэлтсийн дарга, Нийслэлийн боловсролын газрын холбогдох асуудал хариуцсан мэргэжилтэн нарын хамт хуралдлаа.

Нөхцөл байдал удаашрах төлөвтэй байгаа тул Газком ХХК-ын зүгээс өөрийн хөрөнгөөр санхүүжилт хийж төсөл хөтөлбөрийг хугацаанд нь эхлүүлж, улмаар богино хугацаанд дуусгах зорилт тавин ажиллаж байгаагаа хурлын үеэр танилцууллаа. Хотын Ерөнхий менежер шаардлагатай тооцоо судалгааг холбогдох байгууллагууд яаралтай нэгтгэж ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.78.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.