Сингапур дахь Монголын Элчин сайдын яамны байранд Covid-19 халдвар бүртгэгджээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

Монгол Улсаас Сингапур Улсад суугаа Элчин сайдын яамны байрлан үйл ажиллагаа явуулдаг “Parkview Square” барилгад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгджээ. Уг барилгад яаралтай халдваргүйжүүлэлт хийгдэж байгаа тул энэ сарын 1-3-ны өдрүүдэд яамны байранд ирэхгүй байхыг Элчин сайдын яамнаас хүссэн байна.

Харин энэ хугацаанд консулын үйлчилгээг цахимаар үзүүлэхээр болжээ. Та бүхэн итгэмжлэл, тодорхойлолт зэрэг үйлчилгээг авах хүсэлтээ mongolianembassy.sg@gmail.com хаягт илгээнэ үү. Бусад үйлчилгээний талаар, мөн аливаа заавар, зөвлөгөөг ЭСЯ-ны шуурхай утас 65-83534563 болон Facebook хуудсаар дамжуулан авч болно. Өнөөдрийн байдлаар Сингапур улсад  коронавирусийн халдварын 1000 гаруй тохиолдол бүртгэгдээд байна. Нийт өвчлөгсдийн 475 нь дотооддоо халдвар авч, 525 тохиолдол гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн иржээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.79.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.