21 аймгийн нэгдсэн эмнэлэгт Ковид-19 халдварын түргэн оношлуур олголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

Коронавируст халдварын талаар (Covid19) Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ Монгол Улсын Засгийн газар, ДЭМБ, Азийн хөгжлийн банк  зэрэг хандивлагч орнууд хамтарч нийслэлийн болон, орон нутгийн эмнэлэгүүдийг  3 удаагийн тоног төхөөрөмжөөр хангажээ. 21 аймгийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдэд амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас хэрэглэл зэргийг олгосон гэдгийг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар дэлхийн 207 орон, бүс нутагт бүртгэгдэж, 1015000 хүн өвчилж, 53190 хүн нас барсан байна. Америк, Испани, Итали,  Иран, Герман, Швеицар зэрэг орнуудад өвчлөлийн голомт хурдацтай тархаж, Япон улсын Токио хотод сүүлийн гурван  хоног эрчтэй тархах хандлагатай гэж ДЭМБ-с үзжээ. Монгол улсад коронавирусийн 14 тохиолдол батлагдсан. 2 хүн эдгэрч, тусгай сувилалд 14 хоногийн хяналтанд байгаа аж. 12 өвчтөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан бол нийт 2314 иргэнийг 324 эмч эмнэлгийн хянаж, эрүүл мэндийн тусламж зөвлөгөө үзүүлж байна. Өчигдөр Сөүлийн тусгай үүргийн онгоцоор 261 иргэн ирснийг Альфа, Дрийм зочид буудал, Асралт мед, Жаргалант сувилал, ХӨСҮТ-д тус тус тусгаарлаад байна.

А.Сайнбилэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.17.27)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.