Сүүлийн гурав хоногт халдварт өвчний дуудлага ирээгүй
Үйл явдал
/
2020-04-04

Коронавирусын халдвар гарснаас хойш иргэд хувийн ариун цэвэртээ маш сайн анхаардаг болсон. Сүүлийн 3 хоногт түргэн тусламжийн төвд халвдарт өвчний дуудлага ирээгүй байна. Тахлын бус тайван үед ч иргэд ариун цэвэрч байж гараа тогтмол угааж хэвших, АТМ-д зай барьж оочирлох, дархлаа хэрхэн чухал болохыг, уур уцаар хор хөнөөлтэй болохыг ийнхүү ойлгож байна.  Түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагуудыг архидан согтуурсан, төрөхийн дуудлага болон осол гэмтлийн дуудлагууд эзэлж байна. Дэлхийн хэмжээнд коронавирусын тархалт залуучуудруу чиглэж байгаагийн гол шалтгаан нь залуус хэт хайнга байгаа ба  мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжүүдийг дагаж мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэж байна. Мөн бага насны хүүхэд өөрийгөө хамгаалах чадамжгүй тул эцэг эхчүүд хүүхэддээ маш өндөр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Коронавирусын үед нарны гэрэл маш сайн тул наранд хувцасаа ээх, цонх хаалгаа онгойлгож 2 цаг тутамд агаарын сэлгэлт хийхийг ДЭМБ-аас анхаарууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.37.199)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.