Т.Баярхүү: Ц.Элбэгдоржийг ирвэл баривчлахгүй. 21 хоног ТУСГААРЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр Токиогоос ирэх тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирнэ гэсэн мэдээлэл байгаа. Харин түүнийг ирэнгүүт тусгай албаныхан шууд баривчилна гэсэн мэдээлэл хэд хоногийн өмнөөс эхэлж гарсан. Энэ мэдээллийн хүрээнд  АТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийтийг хариуцсан ахлах Т.Баярхүү хэвлэлийнхэнд  “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэж, нэгдүгээр сарын 30-нд Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татсан. Тухайн үед яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулах, байцаалт авах, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэжлүүлэх гэтэл Ц.Элбэгдорж нь өнгөрсөн аравдугаар сард улсын хилээр гарсан тул мөрдөн байцаалт явуулах боломжгүй болсон. Өнөөдөр дэлхий нийтийг хамарсан аюулт өвчтэй энэ цаг үед бид онцгой дэглэмд ажиллаж байна. УОК-ийн шийдвэрээр гадаадаас ирж байгаа хүмүүсийг 21 хоног тусгаарлалтанд байлгана гэсэн шийдвэр гарсан. Зөвхөн тухайн хүний хувийн хэрэгцээний эд зүйлсийг тусгаарласан байр руу нэвтрүүлнэ гэсэн. Тиймээс улсын онцгой комиссын шийдвэрээ дагаад Ц.Элбэгдоржийг АТГ-аас баривчлах, тусгаарлах боломж байхгүй. Хүн болгон тусгаарлалтад орох тул өнөөдөр түүнийг ирвэл баривчлахгүй” гэдгийг тодоголоо

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.