ЖДҮ-гийн хэрэгт холбогдсон Б.Батзориг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг чөлөөлөгдөх хүсэлтээ дөнгөж сая УИХ-ын даргад өгчээ. Түүний хүсэлтийг ирэх Даваа гарагт нээлтээ хийх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх юм байна. 

Тэрбээр ХХАХҮ-ийн сайд байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ЖДҮХС-гийн хөрөнгийг зүй бусаар зарцуулан, бусдад давуу байдал олгосон гэх зүйл ангиар Эрүүийн хэрэгт холбогдож улмаар ял эдлэх хэмжээнд тулчихаад байгаа юм. 

НПГ-аас Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирал асан С.Төгсбилэг, тус яам болон сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн өмнө нь дээрх шүүхэд хүргүүлсэн юм. Түүний дараа УИХ-ын гишүүнээс бусад зургаан холбогдогч, тэдний өмгөөлөгч нартай тохиролцон торгуулийн ял шийтгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдсэн байна. Харин энэ удаа УИХ-ын гишүүн Б.Батзоригт хоёр дахь удаагаа яллах дүгнэлт үйлдэн, хоёрдугаар сарын 28-нд тус шүүхэд шилжүүлжээ. Ингэхдээ яллагдагч болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр прокурор нь Б.Батзоригт оноох хорих ялыг нь тохиролцон, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналаа шүүхэд гаргасан гэнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.135.36)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.