Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдээс хоёр сэжигтэй тохиолдол илэрчээ
Үйл явдал
/
2020-04-04

Токио-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн найм дахь удаагийн ээлжит нислэг өнөөдөр 15:55 цагт Буянт-Ухаа нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор нийт 266 хүн ирсэнээс хоёр сэжигтэ тохиолдол бүртгэгдлээ. Тус нислэгээр ирсэн иргэдэд халдваргүйжүүлэлт хийн, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Тоёоко Инн8221;, “Корпорэйт"; зочид буудал болон ОБЕГ-ын дэргэдэх Давтан сургалт, сургалт сэргээн заслын төвийн “Онцгой Жаргалант” сувилалд 21 хоног тусгаарлах юм. Ес дэх тусгай үүргийн онгоц дөрөвдүгээр сарын 8-нд Сөүл-Улаанбаатар чиглэл рүү нислэг үйлдэх юм байна.

Тусгай үүргийн онгоцыг хүлээн авахад нисэх багийн долоон гишүүнээс гадна 126 албан хаагч оролцсон. Тусгай үүргийн онгоцоор иргэдийг авч ирэх, тусгаарлах ажилд Цагдаа, ОБЕГ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, ХӨСҮТ,  Авто тээврийн үндэсний төвд үйлчилгээ үзүүлдэг компаниуд, мөн сувилал, зочид буудлаар үйлчилгээ үзүүлж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.124.177)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.