Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ХӨСҮТ-д ТУСГААРЛАЖЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

УОК-ийн шийдвэр, Засгийн газрын тогтоолын дагуу БНСУ-с тусгай үүргийн онгоцоор иргэдээ авчирлаа. 2020 оны 04 сарын 03-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн чартер нислэгээр 266 иргэн ирсэн. Тэдний дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж багтсан.

Түүнийг АТГ-аас Эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан холбогдогчоор татаад байгаа билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүнийг төрийн хоёрдугаар зэргийн хамгаалалт дагаж явдаг. Энэ жишгээр тооцвол түүнийг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлах ёстой. Гэвч Коронавирусийн тархалт ихтэй бүс нутгаас ирсэн тул өндөр эрсдэлтэйд тооцон ХӨСҮТ-д тусгаарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.12.207)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.