САЙН МЭДЭЭ: ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр 14 хоног тусгаарлагдсан иргэдийг ЭМЧИЛНЭ гэдгээ илэрхийллээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-04

Дэлхийн 207 улсад тархаад байгаа Ковид-19 халдварын 14 тохиолдол манай улсад бүртгэгдсэн. Түүнээс гадна гадаадаас ирсэн 2300 гаруй иргэнийг 300 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд тусгаарлах байранд хянаж, эмчилж байгаа. Хүн ардынхаа эрүүл энхийн төлөө тангараг өргөсөн эмч нарын хүчээр Ковид-19 халдвартай 2 иргэн эдгэрээд байгаа билээ. Тэгээд алтан гарт эмч нарийн нэг ХӨСҮТ-ийн эмч Ц.Чинбаяр гэх эмэгтэй дахиад 14 хоног тусгаарлагдан бүх хүмүүсийг эмчилнэ хэмээн зөвшөөрчээ. Сувилагч, асрагч гэх мэт долоон хүний бүрэлдэхүүнтэй багаа ахлан ажиллахад асуудалгүй гэсэн бөгөөд ар гэрийнхэн нь ч ажлаа дахин 14 хоног тусгаарлагдан хийхийг нь зөвшөөрчээ. Цагаан нөмрөгт эмч танд баярлалаа. Эрхэлсэн ажилдаа ингэж чин сэтгэлээрээ ханддаг хүмүүс олон учраас бид энэ өвчнийг ялж чадна аа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.247.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.