Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулахаар болсон. Тэгвэл уг нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэд Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газарт хандаж, билетээ захиалах боломжтой юм байна. Өнөөдрийн байдлаар 45 улсад суугаа 6154 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ Элчин сайдын яамдууддаа гаргаад байгаа аж. Энэ сарын 8-нд үйлдэгдэх нислэгтэй холбогдуулан АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас иргэддээ хандан мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлдээ,
"Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлд нислэг зохион байгуулах болсон байна.Энэ нислэгээр зорчих иргэдийн бүртгэлийг Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт утсаар болон цахим хэлбэрээр хийх ажээ.Бүртгэлд жирэмсэн, өндөр настан /60-аас дээш нас/, бага насны хүүхэд, хүнд өвчтэй, хагалгаа хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэргүүн ээлжинд анхаарах юм байна.Эрүүл мэндийн яамны шийдвэрийн дагуу дээрх нислэгээр ирэх бүх зорчигч Covid-19 халдварын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шаардлагатай аж.Иймд АНУ-аас Сөүл дамжин Улаанбаатар зорчих хүсэлтэй манай иргэд Сөүл дэх МИАТ-ын компанийн төлөөлөгчийн газарт энэхүү холбоосоор яаралтай хандаж билетээ захиалах арга хэмжээ авна уу" гэжээ.
МОНГОЛ УЛСААС АМЕРИКИЙН НЭГДСЭН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16