Нийслэлийн ИТХ гурван хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэн, Засгийн газарт уламжиллаа
Үйл явдал
/
2020-04-03
 
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд буй. Энэ хүрээнд Нийслэлийн ИТХ-аас нийт нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд санал асуулга, хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулж, дүүргүүдийн ИТХ-аас ирүүлсэн саналыг нэгтгэн Нийслэлийн ИТХ болон Нийслэлийн Засаг даргын зөвлөлөөр хэлэлцээд байна.
 
Улмаар шинэчилсэн найруулгын үзэл баримтлал болон саналуудаа нэгтгэн Засгийн газарт уламжиллаа.
 
Гурван хуульд оруулж буй өөрчлөлтийг Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбын тодруулгаас сонсоно уу. 
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.142.4)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.