Ус хангамжийн цехийнхэн амин дэмээр дэмжих аянд хамрагдлаа
Үйл явдал
/
2020-04-03

Эрдэнэт үйлдвэрийн Ус хангамжийн цехийн ҮЭ-ийн хорооноос нийт ажилтнуудынхаа дунд амин дэмээр дэмжих аян зохион байгуулжээ. Аянд, тус цехээс өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа бас хамруулсан байна. Дэлхий нийт корона вирусын халдвартай тэмцэж, тархалтаас хамгаалж буй үед ажилчдынхаа дархлааг дэмжих, урьдчилан сэргийлэхэд аяны зорилго чиглэгджээ.

Ус хангамжийн цехийн бүх ажилтан ҮЭ-ийн гишүүн бөгөөд цехийн ҮЭ-ийн хороо нь дарга болон 5 тэргүүлэгчийн бүрэлдэхүүнтэй ажилладаг аж. Цехийн ҮЭ-ийн хорооноос ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, түүнд тулгарч буй зөрчил бэрхшээлд хяналт тавьж ажиллахын зэрэгцээ тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг, тусламж үзүүлдэг байна. Мөн хэсэг, нэгжүүдийн дунд спорт, соёл урлагийн олон төрлийн тэмцээн уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулж, 25-30 ажилтныг гадаад аялалд хамруулдаг болжээ.

М.Балжинням

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.114.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.