БИЧЛЭГ: Ц.Элбэгдоржийг иргэд ЦУВАА ҮҮСГЭН, БАЯР ХҮРГЭН тосч авчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-05

Хоёр  ч эрүүгийн гэмт хэрэгт нэр холбогдоод буй экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор өчигдөр эх орондоо ирсэн. Түүнийг ирэнгүүт нь хуулийнхан баривчилна хэмээн олон нийтийн цахим хуудсаар шуугисан ч, Коронавирус халдварын эсрэг Улсын онцгой комисоос авч хэрэгжүүлж буй урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 21 хоног тусгаарлахаар болоод байгаа юм. Чингис хаан олон улсын нисэх газардсан даруйд нь түүнийг тусгай бэлтгэгдсэн унаагаар зөөвөрлөж тусгаарлалтын байранд хүргэсэн. 

Хилийн чанадад удаан хугацаагаар зорчиж байгаад дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирж буй экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг иргэд ийн тосчээ. Тосч буй хүмүүсийн дотор ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг МУГЖ Д.Сосорбарам зэрэг олны танил эрхмүүд мэр сэр харагдаж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.166.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.