Монголчууд яагаад харь оронд ажилладаг вэ?
Нийтлэл
/
2020-04-05

Монголчууд яагаад харь оронд ажилладаг вэ? гэсэн асуултанд та магадгүй “Өндөр цалин хэрэгтэй” учраас гэж хариулах байх. Уучлаарай энэ асуултанд “Өндөр хариуцлага хэрэгтэй учраас” гээд хариулчихья. Монголд байгаа 21-48 насныхан дунд явуулсан судалгаагаар  тэдний 79 хувь нь гадаадад гарч амьдрах хүсэлтэй гэж хариулсан байдаг.

Зөв зохицуулж чадахгүй бол зөндөө их цалин авсан ч нэмэргүй

Хаашаа ч хамаагүй гадагшаа л гарчихвал хачин гоё амьдрах юм шиг сэтгэх. Эх орондоо эрхлээд ажил хийхгүй, ижил дасал болсон нөхөдтэйгөө уугаад өөдлөхгүй. Хүний газар согтож долийх долоон секундийн ч эрх байхгүй.  Байраа зарж очсон болохоор тэрийгээ давуулан биелүүлж зорилгодоо хүрэх асар том хариуцлага гэр бүлийнхнийхээ өмнө хүлээсэн учраас.  Эх орондоо голоод хийхгүй байсан ажлаа харьд очоод эх орондоо нусаа сугартал нулимсаа асгартал хийдэг нь нууц биш.  Энэ цаг үед тахал гарсан учраас л тархин дахь бодол эргэсэн жил байлаа.  

Жаахан тоо бодоцгооё!

Монгол улсад нийтээр тэмдэглэх 23 баярын болон тэмдэглэлт өдрүүд   байдаг. Монголчууд баяр тэмдэглэх их дуртай тэмдэглэхдээ балагтай шарталттай тэмдэглэдэг болохоор энэ тоо хоёроор үржигдэнэ гэсэн үг. За одоо энэ тоог нэг удаа найзуудтайгаа их бага хэмжээгээр наргихдаа зарцуулдаг төсөвтөө үржүүлэн бодож үрэлгэн зангийнхаа үр дагавартай танилцаарай!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.23.97)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.