Коронавируний тархалттай хэрхэн тэмцэх талаар Хятадын засгийн газарт зөвлөж байгаа эрдэмтдийн багийн ахлагч Зон Наншань Шэнжэнь хотын телевизэд ярилцлага өгөхдөө “Дөрөвдүгээр сарын сүүлээр коронавирусийн цар тахлын эрч дэлхий даяар суларч, хяналтад орно гэж бид тооцоолж байна. Харин үүнээс цааш хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй.
АНУ-ын Вашингтоны Их сургуулийн Эрүүл Мэндийн Хэмжилт, Үнэлгээний хүрээлэн тус улсын эмнэлгүүдийн ачаалал дөрөвдүгээр сарын 20-ны орчим оргил цэгтээ хүрэх магадлалтайг тооцоолсноо саяхан мэдээлсэн байна. Хэдийгээр сүүлийн үед Хятадад шинж тэмдэггүй халдварын тохиолдлын эрсдэл яригдаж байгаа ч тус улсад нэгэнт тогтсон хяналтын систем тахлын хоёр дахь давалгааг зогсоох бүрэн чадвартай гэдэгт итгэлтэй байгаагаа Зон Наншань хэлжээ. Харин Зон Наншань энэ эмгэг нь урт хугацааны асуудал биш бөгөөд өмнө нь SARS тахлын үед ихэнх өвчтөний уушги 6-12 сарын дотор бүрэн сэргэж байсныг ажигласнаа ярьсан байна.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16