СУРВАЛЖИЛГА: ХҮНИЙ АМЬ ба мэс заслын тасаг... ХСҮТ ба II эмнэлэг
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-05

Хавдар судлалын үндэсний төв буюу хавдрын эмнэлгийн барилга олон жил болсон учраас шинэ эмнэлгийн эрэлт хэрэгцээ байгаа. Үйлчлүүлэгч олонтой, мэс ажилбар их хийгддэг энэ эмнэлэг харамсалтай нь Монгол улсад цор ганц гэдгээрээ онцлогтой юм.

Гэвч төрөл бүрийн хорт хавдартай иргэдийн амь гуйх гол шалтгаан нь энэ эмнэлэг. Манай улс иргэд хорт хавдрын өвчлөл, нас баралтаараа дэлхийд “тэргүүлдэг” 2019 оны байдлаар дэлхийд 9 сая хүн хорт хавдраас болж нас барсан. Монгол улсад 600 мянга гаруй хүн шинээр оншлогдсон. Үүнээс 4000 хүн нас барсан нь харамсалтай. Ходоод, улаанхоолой хорт хавдрын өвчлөл, нас баралтаар ;дэлхийд тэргүүлж байна. Хавдраар өвдөж буй хүмүүсийн 90 хүртэл хувь нь 45-59 насных бөгөөд 80 хувь нь хожуу шатандаа оношлуулж байгаагаас нас баралт их, өвчлөгсдийн 60 хувь нь оношлогдсноос хойшхи нэг жил хүрэхгүй хугацаанд нас барж байна. Энэ нь нас баралтыг бууруулах цаашлаад өвчнийг бүрэн эмчлэх, эдийн засгийн хэмнэлтийг бий болгох юм. Зонхилон тохиолдож буй хорт хавдрын өвчлөлүүдийг эрт илрүүлэхэд нэг хүнд дунджаар 20-100 мянган төгрөг зарцуулах бол өвчилсөн нэг хүнд 11-13 сая төгрөг дунджаар зарцуулагддаг нь эрүүл мэнд, амь насанд төдийгүй эдийн засагт ихээхэн хохирол дагуулсаар байна. Иймд хүн амд хавдрын өвчлөлийн эрт илрүүлэлт хийх нь чухал юм.

 “Энэ мэт оношилгоо, мэс засал зэргийг хийлгэж буй хүмүүсийн тоо өсөж байна. Нийт эмчилгээний 51 хувь нь мэс засал байдаг учир хагалгааны өрөө зайлшгүй шаардлагатай байгаа” гэж тус эмнэлгийн Ерөнхий захирал, анагаах ухааны доктор, профессор Н.Эрдэнэхүү эмч учирлаж байна. 10 мянган м2 талбайтай шинэ байранд ороход бэлэн ч МЭС ЗАСЛИЙН ӨРӨӨ байхгүй учраас л го маргаан дэгдээд байгаа юм. Тэд шинээр дөрвөн өрөөг МЭС ЗАСЛЫН ТАСАГ болгон засаад өгвөл хуучинтайгаа нийлээд найман өрөөн мэс засал хийж, одоо эмчилж байгаагаасаа хоёр дахин олон хүнийг эмчлэх боломжтой гэлээ. 

Хорт хавдар нь зогсдоггүй, амьдрах хугацаа богинотой учир хоргүй хавдраас илүү аюултай. Хүний эрхтэн бүрт хавдар үүсч болох учир олон төрөлтэй. Хорт хавдрыг эмчлэх хамгийн төгс эмчилгээ нь мэс засал юм. Хэрвээ мэс заслаар хорт хавдрыг авч болохгүй, бусад эрхтэнд нөлөөлсөн байвал хими болон туяан эмчилгээг хийдэг аж.

Уг нь Засгийн газар санал оруулаад, УИХ-д төсвийг нь тодотгоод өгчихсөн нэг “чухал асуудал” бол хавдрын эмнэлгийн хашаанд баригдсан шинэ хувийн эмнэлгийг төрөөс түрээслэх шийдвэр. Гэрээ хэлцэл, бичиг цаас, төсөв мөнгө нь бүгд шийдэгдчихсэн. Гэсэн ч түрээслэнэ, түрээслэхгүй гэдэг МАРГААН НЬ ЕРДӨӨ МЭС ЗАСЛЫН ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ ДӨРВӨН ӨРӨӨНИЙ ТОХИЖИЛТ аж.

Энэ асуудлаас болж түрээслэгч, түрээслүүлэгч хоёр хоорондоо олон нийтийн цахим сүлжээгээр “хэрэлдэж”, хэн хэнийхээ нэр хүндийг унагаж байгаа юм. Манай сурвалжлах баг МАРГААНЫ ГОЛ БАЙ болоод байгаа эрдэнэт хүний амь насыг авардаг МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНИЙ ӨНӨӨГИЙН НӨЦХӨЛ БАЙДЛЫГ сонирхож, Ерөнхий эмчийн зөвшөөрийн дагуу танилцаж, сурвалжилга бэлтгэлээ.

Манай улсын ХСҮТ-д хорт хавдартай иргэдийг хэвтүүлэн эмчлүүлэх 228 ор, мэс заслын дөрвөн ор, дөрвөн өрөөтэй, 19 кабинеттэй, сэхээн амьдруулах 10 ортой. Харин манай улстай ойролцоо  хүн амтай ОХУ-ын Эрхүү мужийн хавдрийн төвд хэвтэн эмчлүүлэх 974 ор, мэс заслын 23 өрөө, мэс заслын 24 ортой, хавдрын 58 кабинеттэй байна.

Хавдрын эмнэлгийн хувьд байгаа нөхцөл байдал нь ийм бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр баригдсан Улсын хоёрдугаар төв эмнэлгийн өргөтгөл болон эмчилгээ оношлогооны шинэ төвд мэс заслын 12 тасаг үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдлаар коронавирусийн халдвараас сэргийлэх онцгой нөхцөлд байгаа учраас бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэв.Бид тус эмнэлгийн мэс заслын эмчийн зөвшөөрлийн дагуу мэс заслын тасагтай танилцлаа. Солонгос улсын эмнэлгүүдийн загвараар баригдсан уг эмнэлгийг мөн танилцуулъя:

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.176.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.