Эрх баригчдийн ЗОЛИОС
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-07

УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж, парламентад 65 суудал авсан. Гэтэл эрх баригч нам бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд гурван ч гишүүнээ явуулж байна. Энэ нь урьд өмнөх парламентийн он жилүүдтэй харьцуулахад олон гишүүн чөлөөлөгдсөн мөчлөг болж байна.

Эхнийх нь хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдосон Д.Гантулгын шүүх хурал өнгөрсөн жил болж хоёр жилийн хорих ялаар шийтгүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлсөн. Дараа нь Н. Номтойбаяр ХНН-ын сайд байхдаа хөрөнгө шамшигдуулсан болон Г.Батхүү агсаны хэрэгт худал мэдүүлэг өгсөн зэрэг асуудалд хэрэг үүсгэн шалгагдаж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түтгэлзүүлсэн. Харин Б.Батзоригийн хувьд ЖДҮХС-аас зээл авсан, олгосон  гэх асуудлаар шалгагдаж, гишүүнийхээ бүрэн эрхээс түтгэлзэх хүсэлтийг өөрөө гаргаад буй юм. ЖДҮХС-аас зээл авсан, олгосон гарын үсэг нь Б. Батзоригийнх нь ч гэсэн танхимаараа хуваагаад идчихсэн гэх. Тийм учир ЖДҮХС-аас авсан зээлийн асуудал цааш яригдаж бусад гишүүд холбогдох нь гарцаагүй

УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн энэ цаг үед эрх баригчид ийм шийдвэр гаргаж буй нь хэр оновчтой бол. Дээрх хэргүүд ч сөрөг хүчин болох АН-ын хувьд МАН-ын эсрэг ашиглах “сонгуулийн хөзөр” болох нь гарцаагүй болоод байна.

Б.Үлэмжсаран

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.46.55)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.