Нью -Йоркийн амьтны хүрээлэнгийн барнаас коронавирусын халдвар илэрчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

АНУ-ын Нью Йорк хотын  Бронкс амьтны хүрээлэнгийн  Надя хэмээх нэртэй бар коронавирусын  халдвар авсан нь тогтоогджээ.  Ингэснээр дэлхий дахинд бар халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдлээ.

Надя нэртэй дөрвөн настай барнаас ханиадны шинж тэмдэг илэрч шинжилгээ авахад  өвчний шинж тэмдэг илэрсэн. Мөн Надя  барнаас гадна таван бар, нэг арслангаас коронавирусын халдвар илэрсэн нь батлагджээ. Амьтны хүрээлэнгийн бусад амьтдаас халдвар илрээгүй гэж АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас мэдээллэв.

 

Эх сурвалж: CNN Орчуулсан Б.Үлэмжсаран

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.