Х.Баттулга: Үндэсний аюулгүй байдлын төлөө СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛЪЯ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулган нээлтээ хийж байна. Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын улмаас энэ хаврын чуулганыг цахимаар явуулж байгаагаараа онцлогтой юм.

Хаврын чуулганд Монгол Улсын  Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд үг хэлэхдээ “Монгол үндэстний аюулгүй байдлын төлөө 2020 оны УИХ-ын сонгуулийг хойшлуулахыг уриалж. 2008 онд таван хүний амь эрсэдсэнийг санах хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Нэн төвөгтэй, эрсдэл өндөртэй үед хаврын чуулган нээлтээ хийж байна. Хоёрдугаар дайнаас хойш  дэлхийг хамарсан томоохон аюул нүүрлүүд байна.

Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд зогсож байна.

Манай улс 10 мянган хүн ажлын байраа алдаж, 40 орчим мянган хүн ажилгүй болсон гэсэн үг. Энэ бол ядуурал, ажилгүйдэл, өлсгөлөнг даллаж байгаагийн илэрэл юм.

Цар тахлыг ялах тооцоог хэн ч гаргаж чадахгүй байна. Хөгжингүй улсууд энэ тахлаас хүн хүч, хөрөнгөө дайны байдалд илт шилжүүлж бэлдэж байна.

Монголын улстөрийн намууд сонгуульд бэлдэж байгаа нь харамсалтай юм. Хууль зөрчиж байгаа нь харамсалтай.

Улсын төсөвт тодотгол хийхээс өөр арга байхгүй. Үндэсний эрх ашгаас ухарсан алхам болоод байна.

Сонгуулийг хойшлуулах нь зөв. Сонгууль боллоо гэхэд иргэд олноороо цуглах аюултай юм. Сонгууль хойшилбол дарангуйлал тогтохгүй ээ. Бүх эрх мэдэл хуулиараа УИХ-д хадгалагдана гэдгийг тэрбээр тодотголоо

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.164.227)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.