Хаалга болгон өөр өөр түлхүүрээр онгойдогтой адил, “хайрлах жор - хайрлуулах жор“ Хүн бүрт өөр өөр байдаг
Нийтлэл
/
2020-04-07

 

Хүүхдүүд эцэг эхтэйгээ харилцахыг маш их хүсдэг. “Тэврүүлэхийг, үнсүүлэхийг, тэдэнтэй нээлттэй харилцаж байхыг эцэг эхчүүдээсээ хүсдэг. Бага насандаа авч байсан тэр мэдрэмжүүдийг авч байхыг хүсдэг. Гэтэл эцэг эхчүүд нь үр хүүхдийнхээ материаллаг хэрэгцээг хангахын тулд хөдөлмөрлөж байдаг. Аав ээжүүд “том болсон хүүхэддээ хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихлөө гэж боддог ч” хүүхдүүд материаллаг зүйлээр хангалуун байх тусмаа өөр зүйлээр дутдаг - “Хүүхдүүд хайраар дутдаг. Хүүхдүүд эцэг эхтэйгээ тааламжтай харилцах эсэх нь түүний манлайллын сэтгэл зүйд нөлөөлдөг болохыг судлаачид тогтоосон.

Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ 20 минутын л зав гаргах л хангалттай. Жишээ нь:  

  • Миний хүүхдэд өнөөдөр юу тохиолдсон
  • Найзуудтайгаа юу хийсэн тухай эсвэл найзуудынх нь талаар сонин сайхан сонсож болно.
  • Юу ярих нь гол биш хүүхэдтэйгээ ярилцаж байгаа гэдэг нь л чухал.

 Хүүхдийн төлөвшил эцэг, эхээс ихээхэн шалтгаалдаг. Хүүхдээ гар утсанд донтож байна. Чи байнга утсаа маажиж байх юм, гар утас хэрэглэхээ боль гэж зэмлэчихээд, өөрөө нүдэн дээр нь утсаа оролдож байвал хүүхэддээ ямар ч үлгэр дуурайлал болохгүй байна гэсэн үг. Нөгөө талаар аав ээжийнхээ зөвшөөрөөгүй үйлдлийг нууцаар хийж эхэлдэг. Энэ байдал нь хүүхдийг ганцаардмал сэтгэл зүйн хувьд тогтворгүй болгодог. Тэгэхээр та хүүхдээ ямар байлгамаар байна өөрөө яг л тийм байх ёстой. Эцэг эхчүүд анги дээр болсон асуудал, хэн нэгэн түүнийг шоглох зэргийг хүндээр хүлээн авч, өмнөөс нь шийдвэрлэх нь тийм ч зохистой биш. Хүүхэд даван гарах ёстой бүхнээ өөрөө туулаад гараг. Үеийнхэндээ шоглуулдаггүй, үеийнхэнтэйгээ маргалдаж үзээгүй өсвөр насны хүүхэд байдаггүй. Харин энэ л үеийг даван туулах нь хүүхдэд сэтгэл зүйн чадвар тэнхээ болж суудаг. Тэгэхээр тухайн “хүүхэд өөрөө сэтгэл зүйн боловсролтой болох ёстой.

Дээр үед томоотой, үг дуу цөөнтэй хүнийг гүндийгүй томоотой гэж магтдаг байсан бол энэ цаг үед “эрч хүчтэй өөрийгөө илэрхийлэх чадвартай ямар ч хүнтэй ойлголцдог, дасан зохицох чадвартай хүмүүсийг үнэлдэг болсон. Хүүхэддээ аль болох элэгсэг дотно сэтгэлээр хандаж, удирдан чиглүүлж аливааг зөвөөр ойлгуулах нь чухал. Цаашид учир утгыг нь ойлгуулснаар хүүхэд алдаагаа засаж залруулах гэж чармайдаг. 

Хүн бүрийн араншин төрөлхийн өгөгдөл өөр хоорондоо ялгаатай. Хүүхэд гэр бүлийн орчноос болж томчуудаас илүү стресст ордог. Тэд стрессээ яаж гадагшлуулах, хэрхэн тайвширхаа мэддэггүй. Тиймээс аав ээжийнхээ, бусад хэн нэгний хэлсэн үгийг зүрхэндээ хүлээн авч, сэтгэлээр унаж дотроо маш их шаналдаг.

Жишээ нь: Хамгийн хайртай хүнээсээ Чам шиг ийм хүүхэдтэй байснаас байхгүй нь дээр гэдэг үгийг сонссон хүүхэд сэтгэлээр унаж хямардаг. Гэр бүлийнхэн нь дэмжихгүй ойлгохгүйгээс гадна, хүүхэд сургууль дээрээ үе тэнгийнхнээрээ шоолуулж, шоовдорлуулах, багшаараа загнуулах гээд багагүй бэрхшээл учирдаг гэдгийг эцэг эхчүүд тэр бүр мэддэггүй. Ингэж дотроо удаан шаналж явснаас болж, ганцаардан хичээлийн идэвхи нь буурдаг. 

Монголчууд хайр нь дотроо хал нь гаднаа гээд хайраа ил гаргадаггүй. Үр хүүхдээ хайрлаж байгаа бол түүнийгээ илэрхийлдэг. Хүүхдээ маш сайн ажигладаг. Цаг гарган сонсдог. Хайрласан сэтгэлээ илэрхийлдэг байх хэрэгтэй.

Хүүхэд уйлах, зөрүүдлэх, үеийн хүүхдээ шоглох, томчуудтай тэрслэх зэргээр стрессээ гадагшлуулдаг. Энэ нь өөрөө ч мэдэлгүй зөнгөөрөө л стрессээ гаргаж байгаа хэлбэр юм. Үүнийг нь томчууд ойлгохгүй загнаж зодох гээд хүчирхийллийн аргаар харилцдаг нь буруу, тэгэхээр эцэг эхчүүд үр хүүхэдтэйгээ сайн ярилцаж тэдний оролцоог дэмжих хэрэгтэй. Жишээ нь: “Сургуулийг нь шилжүүлэх талаар тэдний санаа бодлыг сонсож, нүүхээс аргагүй байгаа бол өөрсдийнх нь саналаар шийдэх, боломжгүй байгааг сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй. Хүүхдээ гомдоосон л бол заавал уучлалт гуйж тайвшруулах хэрэгтэй.

                  

Хүүхэд бүхэнд сайн сайхан зан чанар бий. Зарим эцэг эхчүүд хүүхэддээ нэр хоч өгчихөөд байнга сануулж хэлдэг. Жишээ нь: Манай нэг сахилгагүй юм. Тэдний нэг тийм хүүхэд гэхчлэн ярьдаг.  Гэтэл тэр сахилгагүй зантай нь холбоотой давуу тал тэр хүүхдэд нь заавал байдаг. Магадгүй хурдан шаламгай нээлттэй, өөртөө их итгэлтэй хүүхэд их хөдөлгөөнтэй сахилгагүй байдаг.

Магадгүй худалч хүүхэд гэхэд хурдан сэтгэдэг, хэл ярианы ярих чадвар сайтай гээд давуу тал заавал байдаг. Гол нь бид хүүхдийнхээ давуу талыг томруулдаг шилээр товойлгон харж, тэрхүү чадварыг нь түлхүү хөгжүүлж, түүгээр нь дамжуулан сул талыг нь багасгах, арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд орчноо тусгаж, бүх зүйлийг харж, суралцаж, зориудаар сураагүй ч автоматаар тогтоодог. Жишээ нь: Ном унш гэж үглэхийн оронд нөхцлийг нь бүрдүүлж өгөх, та өөрөө хажууд нь ном уншаад байхад л хангалттай.

Хүүхэд нэгэнт буруу зүйл хийсэн бол шийтгэнэ гэхээсээ илүү ойлгуулж, зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Зарим эцэг эхчүүд хүүхэд юм чинь ойлгохгүй гэдэг. Эсвэл зандарч загнаад эхэлдэг. Гэтэл хүүхэд нас насныхаа онцлогт тохирсон бүх асуудлыг ойлгох өөр өөрийн чадвартай байдаг.

 Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ учраа олохдоо хариуцлагатай ажил хэрэгч хандаж, төлөвлөх ёстой. Хүн ажлаа төлөвлөдөг шигээ хүүхэдтэйгээ харилцахдаа цаг хугацаа зарцуулж, төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй. Жишээ нь: Хүүхэддээ хийх ажлыг нь үгээр тэгж хий! ингэж хий гэж үглэхийн оронд, хийх ёстой ажлуудыг нь хүүхдэд самбар дээр хөөрхөн дүрс зураг нааж, зурган дүрслэлээр харуулах, эсвэл хийсэн ажлыг нь урамшуулж, таван хошуу, нэмэх тэмдэг тавьж, зураг нааж, дүрсжүүлэх хэрэгтэй. Мөн хүүхэдтэйгээ хамт ажил хийж өөртөө туслуулах, өдөр тутамд нь зааж ойлгуулах, үлгэрлэх хэрэгтэй.

ДУТУУ ХАЙРАНД ӨССӨН БОЛ ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДДЭГ!

            Багадаа эцэг эхийн хайр дутуу өссөн бол насаараа хайрын өлсгөлөнд нэрвэгдэж явдаг. Дандаа л хэн нэгнээр хайрлуулахыг хүснэ. Тэр хайр хэзээ ямар үед дүүрч сэтгэл ханахыг мэддэггүй. Тиймдээ ч гэр бүлээ солиод л, ямар нэгэн хайр хүсэж явдаг хүмүүс зөндөө. Өөрийгөө хайрлахгүй бусдыг хайрласаар эргээд өөртөө өгөөгүй хайраа БУСДААС НЭХЭХ аюул нь энэ сэтгэлийн өлсөлт юм. Харин эсрэгээрээ хайранд өлгийдүүлж өссөн бол сэтгэл дүүрэн явдаг. Тийм болохоор хүүхдийг хайраар дутааж болохгүй. Гэхдээ хайрлаж байна гээд байнга нялуураад л, хүссэн бүхнийг нь авч өгөөд байна гэсэн үг биш. Нөхөр  нь орой гэртээ орж ирээд эхнэрээ үнсдэг. Эхнэр нь хоол цайныхаа дээжийг аягалдаг. Бас бие биенээ тэвэрдэг, үнсдэг. Сайхан үгсээр дуудаж байх хэрэгтэй. Үүнийг өнөө 3 настай нөхөр харж өснө. Улмаар далд ухамсартаа хүмүүс биенээ ингэж хайрладаг юм байна гэсэн мэдээллийг авдаг. Энд нэмж зориуд зөвлөхөд “Хүүхдээ тэвэрч байх хэрэгтэй”. Тэврэлтийн үед ээнэгшлийн гормон болох окситоцин ялгардаг. Манай уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанд хүүхдийг “гурван нас хүртэл хаан, хатан мэт хайрла” гэсэн байдаг даа! гэтэл өнөөдөр аав, ээжүүд, хүү, охинтойгоо хамт тоглож, үлгэр уншиж өгмөөр байна, даанч завгүй гэдэг.  Цаг хугацаа хүлээхгүй! Үүнийг өөрчлөх хүч аав, ээжид л бий. Өнөөдөр сэтгэл зүйн шинжлэх ухаанд хэдий хэмжээний хайрыг урсгана тэр хэрээр сэтгэл хангалуун амьдарч болно гэдгийг нотолчихлоо.   

            НИЙГМИЙН ХӨГЖИЛ ӨГСӨХ ЗАМААР ЯВАХ ЁСТОЙ ......

ХӨГЖСӨН ДҮРТЭЙ АСУУДЛААР ДҮҮРСЭН НИЙГЭМД АМЬДАРЧ БАЙНА

 

СҮҮЛИЙН 20 ЖИЛИЙН БОЛОВСРОЛЫН ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛТ

 

  1. Монгол Улсын Боловсрол тогтолцооны шинэчлэл хийгдсэн
  • 2005-2006 онд 10-11 жилийн тогтолцоонд
  • 2008-2009 онд 12 жилийн тогтолцоонд шилжсэн.

Эрдэмтэн судлаачдын үзэж байгаагаар 3-5 насандаа хүүхдийн тархины хөгжил нь хамгийн сайн хурдтай явагддагийг тогтоож, сургуульд элсэх насыг аль болох бага наснаас нь элсүүлэхийг зорьж, сурагчдыг 6, 7, 8 насанд сургуульд элсүүлж, дэлхийн улс орнуудын ихэнх нь 12 жилийн тогтолцоонд шилжсэн.

 

  1. Хууль эрх зүйн орчны шинэчлэл хийгдсэн

Монгол улс 5 удаа боловсролын хууль батлаж гаргасан байдаг. Хамгийн сүүлд 2002 онд баталсан хууль одоо мөрдөгдөж байна.

Эрх зүйн шинэчлэлийн хувьд:

  • 1991-1995 оны эрх зүйн шинэчлэл албан ба албан бус боловсрол багшийн хөгжил рүү чиглэсэн, багш нарын мэргэжлийн зэрэг, нийгмийн баталгаатай холбоотой эрх зүйн шинэчлэл хийгдэж байсан бол
  • 2001-2006 оны эрх зүйн шинэчлэл тогтолцооны шинэчлэлээ дагаад агуулгын өөрчлөлт хийгдсэн.
  • 2010-2012 оны хооронд сургалтын процесс үйл ажиллагааны өөрчлөлт, олон улсын жишиг чиг хандлага, олон улсын стандартад нийцсэн дэлхийн монгол иргэнийг бэлтгэхэд чиглэсэн хөтөлбөрийн эрх зүйн шинэчлэл хийгдсэн.

2002 онд батлагдан мөрдөгдөж байгаа боловсролын тухай хуулаас 2016 оныг хүртэл 300 гаруй зүйл заалтанд нэмэлт өөрчлөлт оруулж,  шинэчлэн найруулсан хэдий ч ,

2030 оны Монгол иргэн ямар байх вэ? гэхээсээ илүү өдөр тутмын сургалтын байгууллагад  тохиолддог үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн шинэчлэл энэ хугацаанд  хийгдсэн.

 

     3. Сургалтын хөтөлбөрийн өөрчлөлт шинэчлэл хийгдсэн

Монгол улс түүхэндээ 10 удаа хөтөлбөрийн шинэчлэл хийсэн

  • 1921-1934 он
  • 1934-1945 он
  • 1945-1955 он гэх мэт 10 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөр шинэчлэгдэж байсан. Сүүлийн 16 жилд огцом 3 удаагийн шинэчлэл хийгдсэн. 6 жил, 5 жил, 4 жилийн давтамжтай хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн нь эрх зүйн, орчны хувьд тогтворгүй байдлыг бий болгосон. Өөрөөр хэлбэл богино хугацаанд хөтөлбөрийн өөрчлөлт хийгдэж байгаа нь хүнээ бэлтгэх, орчноо бэлтгэх ийм боломжгүй, багш нар нь хөтөлбөрөө судлах, бэлтгэх цаг хугацаа байхгүй. Хөтөлбөрийг өөрийн болгох, эцэг эхчүүддээ ойлгуулж өгөх, хугацаа байхгүйгээс болж, багш нарт маш их ачаалал ирдэг.

Нийгмийн хэрэгцээнд тулгуурлаад өөрчлөлт шинэчлэлт хийх шаардлагатай гэхдээ энэ нь судалгаанд суурилсан үндэслэлтэй бодлоготой өөрчлөгдөх ёстой. Энэ бүхнээс дүгнэхэд боловсролын салбар, тогтолцоо, хууль эрх зүй, сургалтын хөтөлбөрийн шинэчлэл сүүлийн 20 жилд өөрчлөгдсөн энэ байдал нь сургууль багш, эцэг эх нийгмийн сэтгэл зүйд боловсролын салбар уналтанд орж, баларч байгаа мэт харагдаж байгаа боловч, нөгөө талаасаа монгол улс дэлхийн боловсролын чиг хандлагад нийцэж дэлхийн монгол иргэнийг бэлтгэх хөгжлийн чиг хандлага руу цаг хугацааны явцад үе шаттайгаар алдаа оноотой шилжиж байна. Боловсрол бол хүн төрөлхтний суурь хэрэгцээ:

Бид өнөөдөр хүүхдээ харж өөрчлөлт шинэчлэл хийх ёстой.

Одоо бидний хандлага үнэлгээ буруу байна.

Нэг бол багшаа эсвэл сургуулиа үнэлээд байна гэтэл бид хүүхдээ л үнэлэх ёстой.

2030 он гэхэд:

Монгол хүн хэн болсон байх вэ?

  • Юу хийх вэ?
  • Яаж хийх вэ?

Хэн хийх вэ? гэсэн бодлогын баримт бичгийг БСШУЯ-аас процесс төслийн баг, мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийсэн. МУ-ын ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх үйл явцын тайланг гаргасан.

Сүүлийн 20-оод жилийн сургалтын хөтөлбөр, сурах бичиг ойр ойрхон өөрчлөгдөж тогтворгүй байсан байдлыг нь судлаж үзсэн тайлан болсон.

Энэ тайлан нь өмнөх сургалтын хөтөлбөрийг “Ямар процессоор шинэчлэснийг судлаж” эмхэтгэсэн.

Сургалтын хөтөлбөрийн боловсруулсан бодлого, хууль эрх зүйн хувьд ямар байсныг, боловсролын удирдлага зохион байгуулалтын хувьд сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг ямар процессын дагуу хийж гүйцэтгэснийг судалсан.

 

Цаашид бид яах ёстой вэ?

Өнөөдөр сурч буй хүүхэд ирээдүйг өөрчлөх нийгэмд ажиллах амьдрах болно. Нийгмийн хэрэгцээ шаардлагыг бид боловсролын системтэйгээ зайлшгүй уялдуулах ёстой. Энэ шаардлагын улмаас сургалтын хөтөлбөрийг тодорхой хугацааны дараа шинэчилдэг.

Сургалтын хөтөлбөр гэдэг нь сурах бичиг, сургалтын төлөвлөгөө, багшийн  арга зүй, суралцагсдын үнэлгээ зэрэг нь сургалтын цогц зүйл байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд цогцоор нь өөрчлөх ёстой.

Анх 2012 оноос “цөм хөтөлбөр” хэрэгжиж ирсэн. Анхны 12 жил одоо төгсөж байгаа гэтэл сурах бичгийн сүүлийн хэвлэлт нь одоо л хэвлүүлж байх жишээтэй. Ингэж болохгүй.

БСШУСЯ-ны сайд Ц. Цогзолмаа /2018 оны 08 сарын 30-ны А/5/549 тоот тушаал/ -д “Сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал” гэсэн тушаал гаргасан.  Энэ нь өмнө нь хийсэн хөтөлбөртөө иж бүрэн судалгаа шинжилгээ хийж, аргаа боловсронгуй болгож өмнөх 10 жилээ хараад дараагийн 10 жилд юу хийх ажлаа төлөвлөж, сургалтын хөтөлбөр олон улсын жишгээр арав, арван жилийн давтамжтай тогтвортой байх шинж чанарыг агуулдаг давуу талтай.

Үүнийг хэн нэгэн эрх мэдэлтэй , хэн дуртай нь сургалтын хөтөлбөрийг өөрчлөхгүй, мэргэжлийн байгууллагын хичээл сургуулийг удирдаад явуулж байгаа сургалтын байгууллагын цогц үзэл баримтлал байх ёстой гэсэн аргачлалыг боловсруулсан.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ЭРЧИМТЭЙ ӨӨРЧЛӨЛТ ШИНЭЧЛЭЛ ХИЙСЭН САЙД НАРЫН АЖЛААС

 

БОЛОВСРОЛЫН БОДЛОГО, ШИНЭЧЛЭЛИЙН ТАЛААР

(товчхон)

 

Огноо

Бодлогын өөрчлөлтүүд

Ахиц дэвшил

2004

Стандартын шинэчлэл

Агуулгыг мэдлэгээр тодорхойлсон байсныг задалж цогц чадамжаар тодорхойлсон

(К1-мэдэх, К2-чадах, К3-хэрэглэх, К4-нийгэмших)

 

Тогтолцооны шинэлчлэл

/10-11-12 жилд/

Олон улсын жишигт нийцсэн тогтолцоонд шилжсэн.

2010

Кембрижийн хөтөлбөрт баримжаалсан шинэчлэл

Дэлхийн тэргүүлэх боловсролын системийг баримжаалж шинэчлэл хийж эхэлсэн.

-       Хөтөлбөрийн шинэчлэл

-       Багш бэлтгэх шинэчлэл

-       Сурах бичиг, сургалтын орчин

-       Боловсролын мэргэжлийн байгууллагуудын чадавх бэхжүүлэх

-       ОУ-ын хөтөлбөрийн хэрэгжүүлэлт

-       Үнэлгээ

2012

Цөм хөтөлбөр

Өмнөх засгийн үед хийгдэж эхэлсэн хөтөлбөрүүдийн шинэчлэлийг үргэлжлүүлсэн.

 

Хүүхэд бүрийн авьяас чадварыг дэмжиж хөгжүүлэх зорилтууд тавьсан. 

2016

Хөтөлбөрийн менежментийн цикл

Хөтөлбөрийг шинэчлэх загвар (хөтөлбөрийн менежментийн цикл)-ыг боловсруулсан.

 

Сургуулийн засаглал, бие даасан байдлыг дэмжсэн журмын зохицуулалтыг хийж эхэлсэн. Тухайлбал:

-       Кабинет олгох

-       Багшийн мэргэжлийн зэрэг олгох...гм   

Монгол улс дэлхийн боловсролын чиг хандлагад нийцэж, дэлхийн монгол иргэнийг бэлтгэх хөгжлийн чиг хандлага руу тодорхой цаг хугацааны явцад үе шаттайгаар алдаа оноотой шилжиж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.77.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.