Коронавирусийн улмаас  “Корона” шар айраг үйлдвэрлэлээ зогсоолоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

Коронавирусийн улмаас Мексик улсад Корона шар айрагны үйлдвэрлэлийг түр зогсоолоо. Энэ долоо хоногт Мексикийн засгийн газар вирусийн тархалтыг зогсоох зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн салбарт зайлшгүй шаардлагатай бус үйлдвэрлэл үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ыг хүртэл түр зогсоохоо мэдэгдсэн.

Энэ шийдвэрийн дагуу шар айраг үйлдвэрлэдэг Grupo Modelo компани твиттер хуудсандаа үйлдвэрлэл, борлуулалтаа зогсоосныг зарлав. Уг пиво нь дэлхий нийтэд тархаад буй вирустэй адилхан нэртэй тул борлуулалт огцом мууджээ. Тус улсад одоогийн байдлаар коронавирусын 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 94 хүн нас бараад байна.

Эх сурвалж- CNN

Б.Үлэмжсаран

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.160.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.