Б.Ууганбаяр: Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-07

Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр “Одоогийн байдлаар 2099 хүн тусгаарлах байранд байна. Өнөөдөр 455 хүн тусгаарлах байрнаас гарна.  Тусгаарлалтад буй хүмүүсийн гэрийн хаяг болон холбогдох мэдээллийг бүртгэж байна" гэв

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Одоогоор 45 улсаас 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байна. Эдгээрт эрүүл мэндийн шалтгаантай буюу эмчийн хяналтад буй, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, оюутан, санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн зэрэг шалтгаантай хүмүүс Монголдоо ирэх хүсэлт гаргаад байна” гэлээ.

Б.Үлэмжсаран

Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.107.85)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.