COVID- 19 - ийг илрүүлэх нэг лаборатори нэмэлтээр ашиглалтанд орлоо
Үйл явдал
/
2020-04-08

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүг хүлээн авч уулзан ХӨСҮТ-д нэмэлтээр нэг лабораторын шугам нээн ажлуулах үүрэг чиглэл өгсөн байна.  Энэ лабораторид Солонгосын элчин сайдын өгсөн  СЭ-ЖИН компаний 3000 оношлуур,  Хятадын элчин сайдын хандивласан 5000 оношлуурыг ашиглах юм.  Ингээд  COVID-19-ийн үндсэн лабораторийн дэргэд дахин нэг хүчин чадал бүхий лаборатори нээгдлээ.  Мөн хүсэлтээр шинжилгээ өгөх хүмүүсийг шинжлэх ажил зохион байгуулах боломжтой болж байна. Гэхдээ энэ ажил дээр нарийн зохион байгуулалт хийх шаардлагатай.    Мөн Дархан, Сүхбаатар, Ховд зэрэг аймгуудад  COVID-19-ийг илрүүлэх  лаборатори ажиллаж байгаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.136.22.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.