Өнөөдөр ДЭМБ-ын өдөр. Энэ өдрийг дэлхийн өнцөг булан бүрт COVID-19-ийн талбарт тэмцэж буй эмч, эмнэлгийн ажилчдад хүндэтгэл үзүүлж байна. Тангараг өргөсөн эмч нар тахал дэгдсэн үед хойш суух эрх байхгүй. Тэд өөрсдийгөө золиосонд гарган ажилласаар байна. Дэлхийн хэмжээнд одоогоор 36000 гаруй эмнэлгийн ажилчин өөрсдөө COVID-19-ийн халдвар авч 100 эмч нас барсан байна. Улс орнуудын эмч нар хамгаалах хэрэгслийн дутагдалд орж тор, уут зэрэг зүйлсээр өөрсдийгөө хамгаалан өвчтөнөө эмчилж байна. Цар тахал дэлхийд хүчээ авч COVID-19-ийн өмнөх болон дараах он тоолол гэж нэрлэгдэх хэмжээнд хүртэл энэ өвчин тархаад байна. Олон улсын эрдэмтэд COVID-19-ийн оргил үе 5-6 сард тохиох болно гэдгийг хэлж байна. Олон улсын хэмжээнд өвчилсөн хүмүүсийн дийлэнх нь 15-59 насныхан байна. Харин нас барж байгаа хүмүүсийн олонхи нь 70-аас дээш насныхан байна.
-
Уржигдар 19 цаг 37 мин
-
Уржигдар 16 цаг 16 мин
-
Уржигдар 15 цаг 49 мин
-
Уржигдар 14 цаг 48 мин
-
Уржигдар 14 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 46 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 40 мин
-
Уржигдар 09 цаг 36 мин
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-16
-
Уржигдар 09 цаг 34 мин
-
2025-01-13
-
2025-01-16