Д.Нямхүү: "БАДРАХ ЭНЭРЖИ" компанийн хандивласан 100 сая төгрөгийг ХӨСҮТ-ийн эмч нарт жигд хувааж өгнө
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-08

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн/2020.04.07/ ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцохдоо "Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Эдгээр хүмүүст таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу нь сөрөг гарсан. Цаашид сувиллын газарт хяналтаа үргэлжлүүлнэ. Энэ хугацаанд шинжилгээ авна. Ийм сайн мэдээ байна. Франц иргэний бие сайн байна. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудад зориулж ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлалаа. Энэ хандивыг эмч ажилчдадаа цалин дээр нь жигд хуваан урамшуулал болгож өгөхөөр тохирлоо. Өчигдөр ХӨСҮТ-д нийт 222 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийлээ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 183 хүн тусгаарлалтад байна.  Дөрөвдүгээр сарын 6-н буюу өчигдөр ХӨСҮТ-өөс 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусаад гарч, гэрийн хяналтад шилжин орлоо. Бид дараагийн нислэгээр ирэх иргэдээ авах бэлтгэлээ хангаж байна" гэсэн мэдээллийг өглөө.

Өнөөдөр эмнэлгээс гарч байгаа хоёр хүний тухайд: "Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн хоёр хүнийг амжилттай эмчиллээ. Үргэлжлүүлэн 14 хоног ажиглалтад байлгана" гэв. Ингэснээр манай улсад коронавирусийн батлагдсан 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч, эмнэлгээс гарлаа. Одоо 11 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.