Сургууль барих гэж зөвшөөрөл аваад ЗОЧИД БУУДАЛ барьжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-08

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”, оршин суугчдын төлөөллүүдээс Богд ар хороололд сургууль, цэцэрлэгийн зориулалттай олгосон газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд “Зочид буудал барих” болгон өөрчилснийг баримттайгаар мэдээлж, хэвлэлийн хурлыг хийж байна.

Тус хөдөлгөөний зүгээс энэ тухай албан бичгийг 1700 гаруй иргэний гарын үсгээр баталгаажуулснаа Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн гэв. Тэд урьд урьдын төрийн түшээдүүд ийм шийдвэр гаргаагүй байтал, ашиг сонирхлын үүднээс сургуулийн газрыг зарж 6000 гаруй оршин суугчдын эрх ашигийг хөндөж байна гэсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.16.3)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.