Коронавирус: БНХАУ-д ганц ч хүн Ковид-19-өөс болж нас бараагүй
З.Батхуяг
/
2020-04-08

Хятад улсад өчигдөр коронавирусын улмаас ганц ч хүн нас бараагүй гэж мэдээлсэн бөгөөд энэ нь нэгдүгээр сараас хойш коронавирусын өдөр тутмын тоон мэдээллийг нийтэлж эхэлснээс хойших анхны хүн нас бараагүй тохиолдол юм. Тус улсын засгийн газар 3,331 гаруй хүн нас барж, 81,740 хүн халдвар авсан гэж мэдээллэсэн. Өчигдөр батлагдсан тохиолдлууд бүгд харь орноос зөөвөрлөгдөн иржээ. Хятадууд халдварын хоёр дахь давалгааг гадаадын иргэдээс ирж болзошгүй гэж үзэж байна. Лхагва гараг буюу маргаашнаас Ухань хотод нэгдүгээр сараас хойш тавигдсан хорио цээрийг болиулж иргэдийг хотоос гарах боломжийг олгохоор болжээ.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.248.35)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.