Хандив өгч буй байгууллагууддаа баярлалаа
Үйл явдал
/
2020-04-08

Баянзүрх дүүргийн Онцгой комисст 13 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Дон Боско мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвөөс 1000 маск, Сэлвэшн арми төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газраас 3000 маск 1000 ширхэг гар ариутгагчийг хандивлалаа.

Тус байгууллагууд нь нийгмийн хариуцлагын хүрээнд, шинэ төрлийн коронавирус буюу ‘’КОВИД-19’’-ийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд зохион байгуулж, эрсдэлд нөхцөлд тэргүүн эгнээнд ажиллаж буй албан хаагчдад урам хайрлаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн юм.

Иймд Засаг даргын орлогч Д.Уламбаяр болон Тамгын газрын дарга Б.Амартүвшин нар тус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч, энэ цаг үед төрөөс гаргаж буй аливаа шийдвэрийг хэрэгжүүлж, эрсдэлд нөхцөлд ажиллаж буй албан хаагчдад сэтгэлийн дэм үзүүлж, урам хайрлаж байгаад чин сэтгэлийн Талархал илэрхийллээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.197)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.