С. Ундармаа: Хүнгүй зах дотор хий дэмий цаг өнгөрөөгөөд сууж байна
Нийтлэл
/
2020-04-08

Захууд хөл хөдөлгөөнгүй эл хуль байна

COVID- 19 цар тахал гарснаас хойш дэлхийн улс орнууд хүндхэн байдалд ороод байгаа. Эдийн засгийн хөшүүрэг арга хэмжээг улсаас авахаар төлөвлөж 53,1 их наяд төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Тахлыг дагасан хямралын үед хувиараа хөдөлмөр эрхлэж байгаа хүмүүс хамгийн ихээр хохирч байгаа боловч засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажилд бас л тэд хамрагдаагүй.  Худалдааны төвд хувиараа лангуу түрээслэж ажиллуулдаг иргэд тэр дундаа барааны лангуунууд худалдан авагчгүй болж түрээсэндээ дарамтлуулж байгаа нь тэндхийн нөхцөл байдлаас тод харагдлаа.  

Хил хаалттай  гаднаас бараагаа авч чадахгүй хуучин бараатайгаа л байна. Худалдан авагч нар байхгүй эль хуль, түрээсээ өгөөд л сууж байна. Өнгөрсөн сард түрээсээс 30 хувь хөнгөлсөн. Энэ сараас бүтнээрээ авч байгаа.  Үйл ажиллагаа зогсонги байдалд орсон байгууллагын ажилчдад Засгийн газраас 200 мянган төгрөг өгнө гэж байналээ. Ёстой бид нар л орлогогүй орчихоод хэрнээ ажлын байраа хадгалаад суугаад байна. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажлуудад нь бидэнрүү чиглэсэн зүйл алга. Бид яахаа мэдэхгүй бодол болоод, хүнгүй зах дотор хий дэмий цагийг өнгөрөөгөөд сууж байна,  юуны тулд түрээс өгч байгаагаа ч ойлгохгүй байна.

                                                                                                                                                           

 С. Ундармаа   Түрээслэгч

Би одоо  гурав хоног юм зараагүй. Тэгтэл  банкнаас надруу залгаад зээлийн төлөлт төлөхийг шаардаад байгаа.  Бусад улс орнууд эмзэг бүлгийн хүмүүстээ тусламж өгч байна гэсэн. Манайд авч хэрэгжүүлж байгаа ажил нь эмзэг бүлгийнхэнд ердөө ч хүрээгүй дунд болон тэрнээс дээш түвшний амьдралтай хүмүүст л үйлчлэх магадлалтай юм шиг байналээ. Худалдааны төвийн цагийн хуваарийг багасгасан байгаа нь түрээслэгчдийг бүр хүнд байдалд оруулж байна. Хүмүүс ажлаа тараад худалдан авалт хийх байлаа гэхэд яг тэр үед нь хаачихаж байгаа нь маш хүндрэлтэй байна.

 Д. Энхцэцэг    Түрээслэгч

Ялангуяа хүүхдийн хувцас бүр гүйлгээгүй болсон байна. Мэдээж энэ цаг үед хүн хүүхдүүдээ дагуулаад явахгүй. Тэгээд ч хөл хорио тогтоосон. Хүүхэд байтугай том хүмүүс ч гэрээсээ аль болох гарч илүү хөдөлгөөн хийхгүй байхыг эрмэлзэж байгаа.  Хүмүүс илүү хөдөлгөөн, илүү хэрэглээ хийхээ больсон. Байнгын хэрэглээ учраас хүмүүс хоолоо авч байна,  нойлын цаасаа авч байна.

 

Сурвалжилсан: Х.Ургамал

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.198.108)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.