О. Баасанхүү гишүүн Хассуурийн Ганхуягийг ШҮҮХЭД ӨГЧ, 100 сая төгрөг нэхэмжилхээр боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-08

УИХ-ын гишүүн О. Баасанхүү АН-д өгсөн гэх 100 сая төгрөгийн талаар мэдээлэл хийлээ.  Тэрээр надад ямар нэгэн намыг сонголт хийх хүсэлт байгаа. Үүний дагуу МАН, “Үнэн ба зөв”, Ардчилсан намуудад тодорхой ажил хэрэгч саналууд тавиад үүнийг маань зөвшөөрвөл би танай намаас нэр дэвшинэ гэсэн зүйлийг хэлсэн. Гэтэл Х. Ганхуяг гэх хүн АН-д хандив өгсөн 158 хүний нэрэнд миний нэрийг оруулсан байна. Сонгуулийн хуулинд сонгуулийн жил буюу тухайн оны нэг сарын нэгнээс аливаа гүтгэлэг, доромжлол тарааж, олон нийтэд гаргасан бол тэр хүнийг нэр дэвшигчид бүртгэхгүй гэсэн хуультай. Би Улсын ерөнхий прокурорт албан ёсоор энэ бичгийг өгнө. Х. Ганхуяг надад миний гарын үсэгтэй, дансаар шилжүүлсэн 100 сая төгрөгийн баримтыг хууль хяналтын байгууллагад авч ирж өгөх ёстой. Би мөнгө өгөөгүй болохоор итгэлтэй байна. Зүгээр байгаа хүнийг гүтгэхээ болих хэрэгтэй гэх зүйлийг МАН удирдлагуудад хандан хэллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.118.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.