Б.Батсүх: Ковид-19 халдвартай 11-16 насны ГУРВАН ХҮҮХЭД ХӨСҮТ-д хяналтад байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-09

Эрүүл мэндийн яамнаас (ЭМЯ) коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн мэдээллийг өчигдөр (2020.04.07) 19.00 цагт өгөв. Энэ үеэр ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, клиникийн эмч Б.Батсүхээс дараах асуултад хариулт  авчээ.

Монгол Улсад батлагдсан 15 тохиолдол нь 11-65 насныхан байгаа юм. Гурван тохиолдол нь 11-16 насны хүүхдүүд, тав нь 30-34 насны залуус. Хүйсийн хувьд 60 хувь нь эмэгтэй, 40 хувь нь эрэгтэй. 15 тохиолдлын эмнэлзүйн шинж тэмдэг нь ихэвчлэн  аажмаар илэрсэн. Хэт өндөр халуурахгүйгээр толгой өвдөх, халуурах шинжээр явж байгаа 3, 4 дэх хоногоос хатгалгаагаар өвдөх шинжтэй байна. Зургаан хүнд цээжний рентген зураг болон томографын аппаратаар үзэхэд хатгалгаа илэрсэн. Одоо зарим өвчтөний уушгины нэвчдэс багасч байгаа нь томографын зургаас харагдаж байна.

Эдгээр 15 хүний гуравт нь шинж тэмдэг бүдэг, балархай байсан бол хоёр тохиолдолд хүндэвтэр шинж тэмдэг явагдсан. Өндөр халуурсан, хатгалгаатай байсан. Арван тохиолдолд өвчний шинж тэмдэг дунд явцтай байлаа. Эдгээр 15 хүнд хамгийн түгээмэл илэрсэн шинж тэмдэг нь толгой өвдөлт 60 хувьд нь илэрсэн. Толгой өвдөлт нь хүчтэй биш, бага зэрэг байсан.

  • Бага зэргийн толгой өвдөх 60 хувь
  • Хамар битүүрэх 53,3 хувь
  • Хуурай ханиах 46,6 хувь
  • Суулгалт 46,6 хувь
  • Халууралт 33,3 хувь
  • Булчингаар өвдөх 33,3 хувь
  • Цэртэй ханиах 20 хувь
  • Цустай цэртэй ханиах 13,3 хувь
  • Бөөлжилт 13,3 хувьд нь тус тус илэрсэн.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.203.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.