Өнөөдөр 250 гаруй иргэн эх орондоо ирнэ
Үйл явдал
/
2020-04-09

Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн ээлжит нислэг өнөө өглөө 08:40 цагт Сөүл рүү хөөрсөн. Энэ удаагийн нислэгээр 250 гаруй зорчигч эх орондоо ирэх бөгөөд нисэх онгоц орой 17:00 цагт Улаанбаатарт газардах юм. Зорчигчдын 30-40 хувь транзит нислэгээр зорчсон иргэд гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.

Манай улс одоогийн байдлаар тусгай үүргийн нислэгээр 1000 гаруй иргэнээ гадны орноос авчраад байгаа. Өнөөдрийн байдлаар 45 улс, бүс нутгаас нийт 6313 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ холбогдох ЭСЯ, Консулын газарт гаргажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.59.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.