“ЭДЦС” ТӨХК ажилтнуудынхаа орон байрны хөнгөлөлт дэмжлэг болон үндсэн цалинг нэмэгдүүллээ
Үйл явдал
/
2020-04-03

“ЭДЦС” ТӨХК 2019 онд ажилтнуудынхаа орон байрны нөхцөлийг сайжруулах, хөнгөлөлт олгоход чиглэгдэн 200 сая төгрөг төлөвлөж, 20 ажилтанд тус бүр 8 сая төгрөгийн хөнгөлөлт, 10 ажилтанд 4 сая төгрөгийг орон байрны нөхцөл сайжруулахад дэмжлэг болгон тус тус олгожээ.

      Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх үүднээс 2011 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн энэ ажилд нийт 1084.0 сая төгрөг зарцуулсан бөгөөд 236 ажилтан буюу ажилчдын 51.6 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдсан аж.
      Мөн 2018 оны 12-р сарын 20-нд цалингийн итгэлцүүрт залруулга хийснээр нийт ажилчдын цалинг 10-27 хувиар, 2019 оны 11-р сарын 1-нээс 6 хувиар тус тус нэмэгдүүлснээр 2019 онд өмнөх онтой онтой харьцуулахад ажиллагсдын цалин нийт 33 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
      2020 оны 03 сарын 13-ны өдрийн ТУЗ-ын 11 тоот тогтоолоор ажилтнуудын үндсэн болон тарифт цалинг 2020 оны  03 сарын 01-ны өдрөөс эхлэн дахин 5 хувиар нэмэгдүүлжээ. 
      Түүнчлэн өндөр насны тэтгэвэрт гарч буй ажилтнууддаа зориулсан 632,9 сая төгрөг төлөвлөж, 637,7 төгрөгийг зарцуулаад байна. Үүнээс өндөр насны тэтгэвэрт гарсан 20 ажилтанд 431,1 сая төгрөгийг, МШӨ-ний улмаас группд гарсан 2 хүнд 12,2 сая төгрөг зарцуулжээ.
     Ажилтнуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэхэд нь түлхэц болох үүднээс спортын олон уралдаан тэмцээн зохион байгуулах, тэмцээн наадамд оролцоход нь дэмжлэг үзүүлэн ажилладаг. Тухайлбал, Соёл олон түмний арга хэмжээнд 50,1 сая төгрөг төсөвлөж календарьчилсан төлөвлөгөөний дагуу 21 арга хэмжээнүүдийг зохион байгуулж ажилласан байна.
 
“ЭДЦС” ТӨХК
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.210.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.