Сумын удирдлагуудтай цахим хурал хийлээ
Үйл явдал
/
2020-04-04

Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулж сумдын удирдлагуудтай цахим хурлыг зохион байгуулав.  Цахим хуралд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн ЗДТГ-ын хэлтсийн удирдлагууд, сумдын Засаг дарга, төрийн байгууллагын удирдлагууд, алба хаагчид болон багийн засаг дарга нар оролцлоо.

Цахим хурлаар сумдад дараах зөвлөмж, чиглэлүүдийг өглөө.

-Амны хаалтны хэрэглээг бууруулахгүй байх, тогтмол хэрэглэхийг анхаарах, /тайвширч хэрхэвч болохгүй/,

-Амны хаалтны нөөц бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх,

-Сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг эцэг эхчүүдэд даалгах,

-Хүүхдүүд гудамжинд бөөндөө урт цагаар тоглож, сэлгүүцэж байгааг анхаарах,

-Сургууль цэцэрлэгийн захирлууд анхааралдаа авч багш нар эргүүлд гарч ажиллах,

-Аймгийн засаг даргын А/180 дугаар захирамжийг дотоод нөөц бололцоогоо ашиглан хэрэгжүүлж хог цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах,

-Малын сэг зэмийн устгалын ажилд анхаарах,

-Устгалын цэгүүдэд халдваргүйжүүлэлт хийх, хаягжуулж хашаатай болгох,

-Хуурайшилт их байгаа учир түймрээс урьдчилан сэргийлж иргэддээ өнжмөл өвсийг шатаахгүй байхыг зөвлөх

-Түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг сайн зохион байгуулах

-24 цагаар хариуцлагатай жижүүр гарган ажиллах

-Төрийн байгууллагууд сахилга баттай хариуцлагатай ажиллаж, үүрэг даалгаврыг хугацаа алдалгүй сайн зохион байгуулж ажиллахыг үүрэг болгов.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.239.166)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.