Тотал дистрибюшин ХХК хүмүүнлэгийн тусламж үзүүлэв
Үйл явдал
/
2020-04-09
Коронавирус /Covid-19/ -ийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон, иргэд сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

 Өнөөдөр 2020 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр MCS группийн охин компани болох  Тотал дистрибюшин ХХК-ийн зүүн бүс хариуцсан менежер Ц. Сүх-Очир 1,504,000 төгрөгийн шатахуун авах эрхийг бичгийг аймгийн Онцгой комисст гардууллаа.

 

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга орлогч бөгөөд аймгийн Онцгой комиссын дэд дарга Ч.Ганбат тэргүүтэй төлөөлөл хүлээн авч талархал дэвшүүллээ. Тэрээр  “Шинэ коронавруст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд явуулж буй үйл ажиллагаанд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж буй алба хаагчдад зориулан хувийн байгууллагууд сэтгэлийн дэм хүргэж байгаад баяртай байна ” гэдгээ илэрхийлэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.165.115)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.