Коронавирус covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхээр амны хаалт хандивлав
Үйл явдал
/
2020-04-09

Дэлхий дахинд дэгдээд буй  шинэ коронавирус covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр төр, хувийн хэвшлийн байгууллагуудаас олон арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ.

Үүний нэг нь БНХАУ-ын буцалтгүй тусламжаар баригдсан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн барилгыг гүйцэтгэсэн Чайна Тисижу Сивил Инженеринг групп ХХК-иас корона вирусын тархалтаас урьдчилан сэргийлэхэд  нэмэр тус болох үүднээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар, тэр дундаа зорилтот бүлгийн иргэдэд туслах зорилгоор 6000 ширхэг амны хаалт хандивлав.

 

Хандивыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамирт гардуулсан бөгөөд энэхүү хандивыг нийгмийн эмзэг бүлгийнхэн, асрамж халамжийн төвүүдэд хуваарилан тараана, цар тахлаас урьдчилан сэргийлэхэд томоохон тус болж буй салбарын хамт олны нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.118.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.