COVID-19-ийг эмчлэх "Avigan" эмийг Монгол улс хэрэглэж байна
Үйл явдал
/
2020-04-09

Өнөөдөр ХӨСҮТ албан ёсоор мэдээлэл хийж COVID-19   - ийн эсрэг эм олон улсад хэрэглэж байгааг хэллээ. Японы Фүжифилм компаний үйлдвэрлэсэн “Avigan” гэх эмийг COVID-19 вирусийг эмчилэхэд зориулан  үйлдвэрлэсэн бөгөөд  Монгол улс яаралтайгаар авч эмчилгээнд  хэрэглэж байна.  

Японы “Fujifilm” компани энэ “Avigan” эмийг урьд өмнө нь томуу болон “эбола” вирусийн халдвар авсан Гвиней зэрэг дэлхийн олон орны өвчтөнүүдийн эмчилгээнд зориулан гаргасан ажээ. Эрдэмтэд өнгөрсөн хугацаанд коронавирусийн шинэ цар тахлыг дарахад “Avigan” эм хэр нөлөө үзүүлэх судалгааг хийж маш үр дүнтэй болохыг тогтоосон байна.

“Коронавирусийн эсрэг шинэ эм” гэж нийтэд нэрлэгдээд байгаа “Avigan” нь antipyretic үйлчилгээтэй бөгөөд вирусийг хүний бие махбодод үржих, тархахаас сэргийлдэг аж. Коронавирусийн эсрэг тус эмийг дэлхий нийтэд хэрэглэж байна. Тиймдээ ч “Fujifilm” компани  “коронавирусийн эсрэг шинэ эм” импортлох гадаадын улс орнуудын захиалгад дарагдаад байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.27.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.