Д.Совд: УИХ-ын гишүүн Л.Амгалангийн 12,8 тэрбумын өөрийн орлоготой, 1,6 тэрбумын үнэт эдлэлтэй
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-09

Иргэн Д.Совд Төрийн албан тушаалтнуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Би 2016-2018 онд ХХААХҮЯ-нд Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын дарга хийж байсан. УИХ-ын гишүүд ЖДҮХС-ийн хэрэгт холбогдсон энэ хэргээс өмнө 2018 онд яамныхаа дотоод хяналтаар дээрх хүмүүсийг шалгаад АТГ-д хүргүүлсэн. Бид нарын хувьд журмынх нь дагуу шалгасан тайлангаа хүргүүлсэн. АТГ ашиг сонирхлын зөрчил байгааг гаргаж ирсэн. Миний хувьд 36 настай ямар нэгэн намд элсээгүй төрийн албаар ажилласан. Ингээд өөрийнхөө хянаж шалгасан хэргүүдийг танилцуулж байна. Мал хамгаалах, тариалан эрхлэх сан бүх шалгалтуудыг шалгаж АТГ-д өгсөн. Намайг энэ бүхнийг шалган АТГ-т өгсөн дарамт учруулан ажлаас халсан. Түүнчлэн би УИХ-ын гишүүд болон төрийн албан хаагчдын 1000 гаруй албан хаагчийн хөрөнгө орлогын мэдээлэлд анализ хийсэн. УИХ-ын гишүүдийн 50 хувь нь нэг тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй байгаа юм. Тэр дундаа 38 гишүүн нэг тэрбумаас дээш төгрөгийн үл хөдлөхтэй байгаа юм. 9.8 тэрбум төгрөгийн газрыг УИХ-ын гишүүд эзэмшиж байна. Төрийн албан хаагчдын хөрөнгө орлогыг харахад 106 төрийн албаны дарга нар 500 гаруй сая төгрөгөөс дээш үл хөдлөхтэй байгаа юм” хэмээн ярилаа.

Дарга нарт хүний эрх ямар ч хамаагүй. УИХ-ын нийт гишүүд 203.5 тэрбумын төгрөгтэй. Төрийн албаны 40 дарга 100 хөрөнгө орлогын мэдүүлэг үзсэн. УИХ-ын 50 гишүүн нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй. Төрийн албаны 1000 гаруй даргын мэдээлэл байна. нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй 40 дарга байгаа. 500 саяас дээш хадгаамжтай 20 дарга 30 тэрбумын хадгаламжтай. Нэг жилийн дотор 12,8 тэрбум төгрөгийн орлогтой болсон УИХ-ын гишүүд байна. 22,9 тэрбумын хадгаламжтай гишүүн ч байна. 

Барилга хот байгуулалтын газрын дарга Лхагвацэдэн 13,9 тэрбумын барилга байгууламжтай. 7 тэрбумын газартай дарга байдаг. 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.151.45)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.