Ц.Даваасүрэн: Тавантолгойн цахилгаан станцын ажлыг Оюу толгойтой хамт гүйцэтгэнэ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-09

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2020.04.08/ болж байна. Хуралдаанаар Тавантолгойн цахилгаан станцыг барих хөрөнгийг шийджээ. Энэ талаар "Тавантолгойн цахилгаан станцыг бэлэн буй ТЭЗҮ, усны болон нүүрс хангамж, дэд бүтцийн холболт, байгаль орчны судалгаануудыг үндэслэн байршлыг өөрчлөхгүйгээр төрийн өмчийн хөрөнгөөр барихаар боллоо. Станцын хөрөнгө оруулалт Оюутолгой ХХК-ийн санал болгож байгаагаас 30 хувь бага, эрчим хүчний өртгийн хувьд 50 хувь хямд байна. Оюутолгой ХХК нь 2015-2019 оны хооронд 569.4 сая долларыг урд хөршөөс эрчим хүч импортлоход зарцуулжээ. Багаар бодоход ийм хэмжээний валют дотооддоо шингэнэ" гэсэн шийдвэрийг гаргасан байна. Хөрөнгө оруулалтаа станц бариад ашиглалтад орсноор таван жилийн дотор нөхөх. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний 7.3-т ОТ компани ашиглалтад орсноос хойш 4 жилийн дотор Монгол Улсаас эрчим хүчээ авах заалт байдаг. Харамсалтай нь хэрэгжихгүй байгаа. Хоёр жилийн өмнө байгуулсан гэрээнд ч байгаа. Мөн л хэрэгжихгүй байна.  2019 онд ОТ Монгол Улсаас эрчим хүчээ авах байсан боловч аваагүй. Бид 330 кВт-ын шугам татаж өгсөн. 220-ын дэд станцтай нь холбох гэсэн боловч одоо хүртэл холбоогүй байна. Бид шугамаа татсан. Дэд бүтцээ бий болгосон. 

Энэ станц ашиглалтад ороход гол хэрэглэгч нь Оюутолгой байх ёстой. ОТ 170-200 сая долларыг жил бүр импортын эрчим хүчинд төлж байгаа. Энэ төлбөрөөр тооцоход богино хугацаанд станцын зардлыг нөхөх боломжтой. Ийм станцыг төрийн санхүүжилтээр барьж байгуулахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдлээ. Ингэснээр ОТ-н бүтээн байгуулалтад импортолж байгаа тэр мөнгийг 2024 оноос хэмнэх боломж бүрдэх юм гэлээ.  2018 онд байгуулагдсан гэрээн дээр Тавантолгойн станц байгуулах гэрээний хүрээнд ТТЦС барих концессын эрх авсан компанитай ОТ хамтарч хэрэгжүүлэхээр заасан байсан. Харамсалтай нь харилцан ойлголцолд хүрсэнгүй. Станцын өртөг хэтэрхий өндөр, өрийн дарамт үүсэхээр байсан гэдэг шалтгаанаас болоод хэрэгжүүлэх боломжгүй болсон. 

Эрдэнэс Тавантолгойг түшиглэнэ гэж бодож байгаа. ЭТТ ашигтай сайн ажиллавал боломжтой. Жишээ нь, 2018 оны ногдол ашгийг төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан. Тэгвэл 2020-2023 оны ногдол ашгаас санхүүжүүлж болно. Бүр хүндрэлтэй нөхцөл байдал үүсвэл бонд гаргаж санхүүжүүлнэ. Санхүүгийн боломжтой бүх механизмыг ашиглана Эгийн голын тухайд ОХУ Байгаль нууртай холбоотой экологийн асуудал байгаа. Экологийн нөлөөллийн судалгааг хийхээр Францын компани шалгарсан. Хоёр жил судалгаа үргэлжилнэ. Хэрэв экологийн нөлөөлөлгүй гэж үзвэл Эгийн голын ЦС-ыг барих бүрэн боломж бүрдэнэ. 

Гэхдээ Олон улсын усны тухай конвенцоор бид усны нөөцийнхөө 10 хувийг ашиглах боломжтой. Бид зөвхөн урсац дээр станц барихаас гадна усан цэнэгт станц буюу усны 10%-ийг уулын оройд татаж аваад буцаад буулгаад татаад байх 100-200 мВт-ын станцыг Эгийн гол дээр барих ТЭЗҮ-ийг хийж байна. 

Эрдэнэбүрэнгийн хувьд коронавирусийн нөхцөл байдал нөлөөлаад байна. Газар дээр нь ирж судалгаа хийх ёстой байсан. Мөн Хятадын тал ТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авах ажил явж байгаа. Судалгааны баг гарсан. ТЭЗҮ-ийг Хятадын тал хүлээн зөвшөөрвөл санхүүжилтийн асуудал шийдэгдээд тендер зарлагадана. 

Ер нь коронавирус томоохон бүтээн байгуулалтын ажилд сөрөг нөлөө үзүүлж байна. Манайхан гаднын  ажилчид оруулж ирэхийг эсэргүүцсэн. Тэгэхээр инженер техникийн ажилтнууд орж ирэхгүй болчихоод байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.106.237)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.