Шуурхай мэдээ: Сургууль цэцэрлэгийн карантийг сунгаж 9 сарын 01-нд хичээллүүэх чиглэл өгчээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-09

Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж байна.  Ерөнхий сайд сургууль, цэцэрлэг, их, дээд сургууль, МСҮТ-ийг есдүгээр сарын 1-н хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна. Мөн иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг анхааруулжээ. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ирэх сард хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэхгүй байх шийдвэр гарвал зөвхөн 12 дугаар ангийнхныг тусгай горимоор хичээллүүлэх талаар судалж байгаагаа мэдээлж байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.42.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.