Политехникийн коллеж мэргэжлийн ангийн дадлага сургуулилтад хэрэглэгдэх 162 төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй боллоо
Үйл явдал
/
2020-04-09

Баянхонгор аймгийн Политехникийн коллежид Барилгын засал чимэглэлч мэргэжлийн ангийн дадлагын сургалтанд ашиглагдах 162 төрлийн 53,214,700 /тавин гурван сая хоёр зуун арван дөрвөн мянга долоон зуу/ төгрөгний тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн, багаж хэрэгслийг ХННЯамнаас зарласан “Тоног төхөөрөмж багаж-Барилгын засал чимэглэл, эрчим хүчний хэмнэлттэй барилгын бүтээц, хуурай хийц” нийлүүлэх тендерийн хүрээнд Медимпекс ХХК-ны нийлүүллээ.

Тус тусгай төрлийн багаж хэрэгсэл нийлүүлэгдсэнээр чадварлаг мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцөл, боломжоор Баянхонгор аймгийн Политехникийн коллеж хангагдаж байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.29.119)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.