Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Завхан аймагт нутагшуулах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Үйл явдал
/
2020-04-03

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Тогтвортой хөгжлийн зорилгууд-2030 хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих" төсөл нь Монгол Улсын Нийслэл болон аймгуудын хөгжлийн бодолго, алсын хараанд тогтвортой хөгжлийн зорилгуудыг нийцүүлэн, ажиллaдаг билээ. Уг төслийн хүрээнд 2016 оноос Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго (ТХЗ)-ыг Улаанбаатар хотын түвшинд хэрэгжүүлэх зураглал” баримт бичгийн төслийг боловсруулж, хөгжлийн төлөвлөгөөнд нь тусгасан бол 2018 оноос Орхон аймагтай хамтран "Ногоон тогтвортой хөгжлийн 2025 он хүртэлх зорилт"-ыг баталсан юм. Харин өнөөдөр Монгол Улсын баруун бүсийн томоохон тулгуур төлөөлөл Завхан аймагтай тогтвортой хөгжлийн зорилгуудыг тус аймгийн дунд болон урт хугацааны хөгжлийн бодолгод нутагшуулах "Харилцан ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.

Уг санамж бичигт Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич нар гарын үсэг зурлаа.

Завхан аймгийн иргэн бүрийн эрүүл, аюулгүй байдлыг хангаж, ээлтэй, хүртээмжтэй, бие даасан тогтвортой, ногоон аймаг болгон хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулж дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилго болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилго 2030 бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байгаа юм.
Тогтвортой хөгжлийн зорилгуудыг орон нутагт нутагшуулах нь НҮБ-ээс баталсан Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Тогтвортой хөгжлийн Үзэл Баримтлал-2030, Монгол улсын Ногоон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөө 2030 зэрэг баримт бичгийн хэрэгжилт юм.

English:
Ms. Elaine Conkievich, Resident Representative, UNDP Mongolia, and Mr. Batsaikhan Daimaa, Governor of the Zavkhan aimag, signed a Memorandum of Understanding between UNDP Mongolia and the Governor’s office of the Zavkhan aimag to establish a partnership and collaboration on mutually interested areas, including SDG localization process in Zavkhan aimag.
Achieving Sustainable Development Goals in rural area is the key to Mongolia’s development progress overall and reducing urban and rural disparities. UNDP will collaborate with Zavkhan aimag in leveraging its economic and development potential for the benefit of all its residents. For a start, UNDP will support Zavkhan aimag in translating Sustainable Development Goals into its Medium-term development vision.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.44.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.