Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан Д.Дамба-Очир, Г.Солтан нарын БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ хүсэлт бичиж байгаа юу
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-10

Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын хаврын чуулганы хуралдаанд нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, яллагдагчаар татан шалгах хүсэлтээ өргөн барих нь. Энэ талаар Прокурорын байгууллагаас хийсэн хэвлэлийн хуралд онцолсон юм. Тодруулбал Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж их хэмжээний зээл авсан гэх үндэслэлээр нэр бүхий гишүүдийг шалгаж яллагдагчаар татсан дөрвөн гишүүнээс хоёрыг нь хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлжээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарын бүрэн эрхийн асуудал хөндөгдөх нь. Харин хаамт шалгагдаж байсан Л.Энхболд, Б.Ундармаа нарын гишүүдийн хэргийг шалгаж дуусаагүй байгаа гэв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.