Өсвөр насныхан болон эцэг эхийн харилцааны онцлог
Үйл явдал
/
2020-04-10

Эцэг эхчүүд өөрсдөө ч мэдэхгүй ажлаа хүүхдээсээ илүүд үзэж ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРГЭЭ:

- Гэр бүл, хүүхэдтэйгээ хамт байх

-Тэднийг санхүүгийн асуудалгүй байлгах гэж ойлгодог. Мөн үүнийгээ тэдэнд цаг гаргаж байна гэж бодоод яагаад хоорондын харилцаанд асуудал гараад байгааг ойлгодоггүй.

Гэтэл асуудал:

- Хүүхдэдээ цаг гаргахаа мэддэггүй, тийм болохоор хүүхэдтэйгээ төвөгшөөсөн байдлаар харьцаж энэ байдал нь хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг.

- Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн зөвшөөрч үгээр нь байчхаад сүүлдээ дийлэхгүй тэсэхгүй болохоороо хүний үгэнд ордоггүй гэж загнаж үглэн, гар хүрч эхэлдэг.

Хүүхдийн зан чанар,зуршил, хүн чанар, бие хүн болох, авьяас чадвар бүрэлдэн бий болоход:

-аав ээжийн хүүхэдтэйгээ харилцах харилцаа, тэдний биесээ хүндэтгэх

-үнэнч шударга, цэвэрч нямбай, ажилч хичээнгүй байх

-гэр бүлийн доторх амгалан тайван, эвтэй найртай, тав тухтай байдал

зэрэг нь хүүхдийн СУУРЬ ХҮМҮҮЖИЛ-д маш чухал нөлөө үзүүлдэг.

Хамгийн чухал нь:

-хүүхдийнхээ хүсэл бодол, мөрөөдлийг нь ойлгож сонсож хүндэтгэх

-тэдэнтэй хамт хооллох

-найз нөхдийг нь гэртээ урих

-хүүхэдтэйгээ ярицах, магтах

-тэдэнд хайрыг мэдрүүлж сэтгэлд хоногшсон үйл явдал хэзээ ч мартагдашгүй сайхан дурсамжийг хоногшуулан үлдээх нь чухал байдаг.

Өнөө цагийн эцэг эхчүүдэд хүүхдэдээ зориулсан БҮТЭЭМЖТЭЙ цаг чухал байна.

 

Ингээд, эцэг эх, хүүхдийн ХАРИЛЦААНЫ онцлогийг дурдъя:

1.Өсвөр насны хүүхдийн онцлог болон сонирхол, хэрэгцээ, хандлага, зан харилцаа нь их богино хугацаанд өөрчлөгддөг. Энэ байдал эцэг эхчүүдийг хямраан бухимдуулах нэг шалтгаан болдог.

2. Эцэг эх болон хүүхдийн харилцаанд бэрхшээл их тохиолддог. Энэ нь хүүхэд өөрсдийгөө том болсон гэж үздэг, эцэг эхчүүд жаахан хүүхэд гэж үздэгээс голлон шалтгаалдаг.

3.Хүүхэд томчуудын хүмүүжлийн нөлөөнд орохдоо муу,, бүх асуудлаа өөрийн хүсэл сонирхол үзэл бодлоор шийдвэрлэхийг хүсдэг.

4.Эцэг эхчүүд хүүхэддээ шаардлага тавихдаа өөрийн бага насны амьдрал, өсөж хүмүүжсэн арга барилаараа үзэл бодлоо тулган хүлээлгэх байдлаар илэрхийлдэг нь тэдний зүгээс эсэргүүцэлтэй тулгарч зөрчилддөг.

5.Хүүхэд эцэг эхээсээ хүсэн хүлээсэн харилцаагаа авч чадаагүй болохоор үл ойлголцох, гэр орноосоо зугтах, гадуур сэлгүүцэх, гэмт хэрэгт өртөх, архи тамхи хэрэглэх, эрт бэлгийн харилцаанд орох зэрэг асуудлууд гардаг. Зарим нь найз нөхөд, гэр бүл, сургуулийнхантайгаа хүйтэн хөндий бүдүүлэг харилцах нь элбэг байдаг.

6. Өсвөр насныхан насны онцлог эсрэг хүйстэнтэйгээ харилцах, бие махбодын онцлог зэрэг өөртөө хэрэгцээтэй, сонирхолтой мэдээллийн талаар эцэг эх, хамгийн дотно хүмүүстэйгээ ярилцаж зөвлөгөө авч нээлттэй байж чаддаггүй нь өөрт нь бэрхшээл болдог.

7.Эцэг эхчүүд хүүхдийнхээ өсөлт хөгжил, бие физиологийн онцлог, хүүхдийн өөрчлөлт хямралын талаар мэдлэг боловсрол бага байгаа нь хүүхэдтэйгээ харилцахад тулгамдсан асуудал болж байдаг.

8. Дагавар хүүхэд хойд эцэг, эхтэйгээ эхэн үедээ сайн дотно байснаа яваандаа цаг хугацаа өнгөрч хүүхэд том болох тусам хөндийрөл үүсэж асуудал бэрхшээл хурцдах хандлага гардаг. Нөгөө талаас, дагавар хүүхэд ба хойд эцэг, эх эсрэг хүйстэй байх нь тэдний харилцаанд нөлөөлдөг.Тиймээс, өсвөр насны дагавар охин хойд эцэгтэй ойр дотно байх нь хэцүү бөгөөд хөндий байдаг.

9. Хамт амьдарч байгаа гэр бүлийн гишүүдийн үзэл бодол, сэтгэл зүй, харилцаа нь хүүхдийн харилцаанд шууд ба шууд бусаар нөлөөлдөг.

Үүнд: Төрсөн эцэг эх, хойд эцэг, эхийн харилцаа, хөндлөнгөөс хамаатан садангийн сөрөг оролцоо хүүхдийн зан харилцаа ,сэтгэл зүйн зөв төлөвшилд муугаар нөлөөлдөг.

 

Эцэг эхчүүд:

  • Шаардлагаа буруу тавьдаг
  • Үглэж загнадаг
  • Таалагдахгүй үг хэлдэг
  • Доромжилж басамжилдаг
  • Бусадтай харьцуулдаг
  • Өөрийн үзэл бодлоо тулгадаг

зэрэг нь өсвөр насны хүүхдийн онцлог, өөрчлөлт, бие физиологийн онцлогийг сайн мэдэхгүйтэй холбоотой байдаг.

Хүүхэд бүхэн эцэг эхээ сайхан харилцаасай, ойлгоосой, намайг том хүн болж буйг хүлээн зөвшөөрөөсэй, хүндлээсэй гэж хүсдэг.

 

Иймд ЭЦЭГ, ЭХЧҮҮД ЭЭ!

ХҮҮХДЭЭ

  • Сонс, Ярилц
  • Ойлго, Хүндэтгэ
  • Зөв харилц
  • Өөрийгөө өөрчил
  • Хандлагаа өөрчил
  • Хайрлаж энхрийл
  • Маш их үнс...
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.124.21)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.