Ё.Баатарбилэг: 12-р ангийн 28 мянган хүүхдэд CD тараагаад дууссан
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-04-11

УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат цар тахлын дэгдэлтийн үед сургууль цэцэрлэгийн асуудлыг хэрхэн шийдэхийг тодрууллаа.  Түүний хариуд “Дэлхий дахинд 1,7 тэрбум хүүхэд хөл хорионд байна. Манай улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа теле хичээлийн зохион байгуулалтыг Юнэскогоос онцолж байна. Төгсөлт, элсэлтүүдийг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг манай яам судлаж байна.

12-р ангийн хүүхдүүдийн  давтлагыг хэрхэн өгөх вэ гэдгийг судлаж байна. цөөн тоогоор цуглуулж, сургалт явуулах боломжтой байгааг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлттэй холбоотойгоор ариутгал халдваргүйжүүлэлтийг хангаад хийх боломжтой. Ямартай ч эхний ээлжийн сурах бичиг, СИДИ зэргийг 28 мянган хүүхдэд хүргэсэн.

2020 оны 05 сарын 30-нд хичээл сургалтын үйл ажиллагаа дуусгавар болно” гэдгийг Боловсролын сайд Ё.Баатарбилэг онцоллоо. Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг  "Есдүгээр сарын 1 хүртэл сурагчдын амралтыг сунгахтай  холбоотойгоор олон асуулт ирж байгаа. Энэ бүх эрсдлийг тооцоолж, БСШУСЯ дээр судалгаа хийж байна. Мөн энэ жилийн хичээлд хувийн сургууль, цэцэрлэгт төлсөн төлбөрийг ирэх хичээлийн жилд шилжүүлэх талаар ярилцаж байгаа. Шийдэх, тооцоолох олон асуудал байгаа. Тэднийг судлах, бэлтгэл ажлыг хангаж байна. Хүүхдүүд улирахгүй гэдгийг хэлье" гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.31.230)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.