Д.Мөнх-Эрдэнэ: АН С.Эрдэнийн ГЭР БҮЛИЙН НАМ болчихсон. Ийм даргатай сонгуульд орвол ЯЛАГДАНА
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнийн буруутай үйлдлийн талаар мэдээлэл хийж байна. Тэрбээр “С.Эрдэнэ дарга намайг намаас хасна гэсэн. Дарамталж байна. Өмнөх долоо хоногт Маргад-Эрдэнэ гэдэг залууг намын мөнгөний схемийг самбар дээр бичсэний төлөө намаас хөөсөн. Энэ нам С.Эрдэнийн гэр бүлийн нам болчихсон. Намын байрны өнгө нь сайжраад байна. Намын нэр хүнд сайжрахгүй байгаа. Хүргэн нь Г.Энхболд нь хадам аавыгаа өмөөрч дайрсан. Намын гишүүдийн татварын мөнгө, ҮБХ-ны гишүүдийн татвар нь хаашаа ордог тодорхойгүй. Би С.Эрдэнэ даргад ямар нэг байхгүй. Үзэл бодлоо илэрхийлсэний төлөө намайг хөөх эрхгүй. Гэмт хэрэг, хулгай хийсэн хүн л намаас хөөгддөг. С.Эрдэнэ даргын охин нь 72 цаг хоригдоод гарсан гэсэн.  Нэр дэвших эрхийг АН-ын гишүүдийн саналыг л батламжилж, СЕХ-нд хүргэж өгөх л үүрэгтэй”

С.Эрдэнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.221.89.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.