ХХЗХ-оос   COVID-19-ийн үед нийгмийн хариуцлагын хүрээнд нийт 12 тэрбумыг зарцуулжээ
Үйл явдал
/
2020-04-11

 

Коронавирусийн халдварын үед харилцаа холбооны зохицуулах газар, түүний үүрэн телефоны оператор компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаагаа мэдээллээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос  нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний хүрээнд нийт 12 тэрбумыг зарцуулжээ. Тухайлбал, Олон улсын ярианы тарифыг 70 төгрөг болгож хямдруулсан бол харилцаа холбоог сайжруулах үүднээс тусгаарлалтад байгаа иргэдэд Эрүүл мэндийн яамаар дамжуулан 500 шинэ дугаарыг үнэ төлбөргүй бэлэглэжээ. Мөн үйлчилгээний төлбөрийг онлайн болгох тал дээр анхаарч, теле хичээлийг IP телевизүүдэд үнэгүй оруулж кино сангаа хямдруулсан зэрэг олон ажил хэрэгжүүлсэн байна. Манай оператор компаниуд УОК болон ЭМЯ-аас иргэдэд зориулан хүргэдэг 184 сая 42 мянган мессеж буюу 3.7 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний үйлчилгээг үнэгүй үзүүлжээ. Мөн 17 мянган минутын яриаг үнэгүй хийсэн байна. Цахим төлбөр тооцооны данс хоорондын гүйлгээний үнийг 0 төгрөг болгож, олон улсын ярианы төлбөрийг хөнгөлж 70 төгрөг болгосон. Үүнээс гадна коронавирусийн халдварын улмаас дэлхийн улс орнууд хөл хорио тогтоож,  эдийн засаг хямарсан энэ цаг үед Харилцаа холбооны зохицуулах хорооноос ажлын байрыг цомхотгож, нэг ч ажилтнаа халалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж нийгмийн хариуцлагаа хүлээж аль болох эрсдэлд сөхрөлгүй ажиллаж байна гэдгээ ХХЗХ-ны дарга Б.Чинбат хэлсэн юм. Мөн теле хичээлийг IP телевизүүдэд үнэгүй оруулсан. Кино сангаа хямдруулж, онцгой байдалд зориулсан багц гаргаснаар 2 сая 534 мянган иргэд кино үзсэн байна. Цаашид оюутан, сурагчдыг цахимаар сурах боломж олгох үүднээс Цахим портал сайтыг бий болгож, үнэгүй цахим хичээл, сургалт авах боломжийг хангахаар боллоо. Коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг шуурхай, нэгдсэн байдлаар хүргэх зориулалттай Мэдээллийн нэгдсэн мобайл аппликейшн гаргахаар ажиллаж байгаа юм байна.  

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.199.122)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.