Үйлдвэр, аж ахуй нэгжүүд НӨӨЦИЙН МАХ худалдаанд гаргах боломжтой гэв
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-04-11

Жил бүрийн хавар зах зээлд махны нийлүүлэлт багасаж хомсдол үүсдэг. Энэ жилийн хувьд шинэ төрлийн коронавирус /Сovid-19/ халдвар тархаж хорио цээрийн дэглэмтэй байгаа энэ үед зах худалдааны төвүүдэд махны үнэ өссөн дүнтэй харагдаж байна.

Иргэдээс ирүүлсэн саналын дагуу өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Дорнод аймагт махны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн төлөөлөл “Хаан хүнс групп” ХХК-ийн Дорнод аймаг дахь салбар, “Хөвчийн талын баялаг” ХХК, “Талын таван өндөр трейд” ХХК, “Вайт групп” ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Тус компаниуд нөөцөд байгаа махаа зах зээлд хямд үнээр нийлүүлэн хамтран ажиллах боломж байгаа эсэх талаар санал солилцсон юм. Аж ахуй нэгжүүд аймгийн Засаг даргын саналыг дэмжиж бэлтгэж нөөцөлсөн махаа худалдаанд гаргах боломжтой гэдгээ хэллээ. Ирэх 7 хоногт хэчнээн тонн мах, ямар үнээр, хаагуур худалдаалах талаар шийдвэрийг иргэд, олон нийтэд мэдээлэхээр боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.166.255)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.